О.Баасанхүү гишүүн Ерөнхий сайдыг Үндсэн хуулийн Цэцэд өгөхөөр зэхэж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 25

УИХ-ын гишүүн О.Баасанхүү Засгийн газрын 122 тоот тогтоолоор Ерөнхий сайдыг Үндсэн хуулийн Цэцэд өгөхөөр болсон юм. Тэрбээр Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 1.2...Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн. 25 дугаар зүйлийн 17... УИХ...улсын төсөв түүний гүйцэтгэлийн тайланг батлах зэрэг хэд хэдэн заалтыг зөрчсөн учир Ерөнхий сайдыг Үндсэн хуулийн Цэцэд өгөхөөр болж байгаа аж.

Өөрөөр хэлбэл, Батлагдаагүй төсвийг тодотгуулах гэж оруулж ирсэн. Хууль зүйн дотоод хэргийн яамны барилга болон Улсын мөрдөн байцаах газрын барилгыг дуусгана гэдэг нэрээр батлагдаагүй төсөв оруулж ирсэн гэж үзээд холбогдох материал бүрдүүлж, Үндсэн хуулийн Цэцэд өргөхөөр болжээ. О.Баасанхүү гишүүн ирэх долоо хоногоос Ерөнхий сайдыг Үндсэн хуулийн Цэцэд өгөхөөр зэхэж байгаа аж.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өөөөөө(103.10.22.58) 2025 оны 03 сарын 13

асуудал бгаа бол өгөх нь зөв

1  |  0
Hi(118.1.246.123) 2025 оны 03 сарын 13

Alailagch berd shig bisher Hun shig bai Baska mine

1  |  0
иргэн(203.194.115.110) 2025 оны 03 сарын 13

амжилт олохгүй шдээ гэх дээ яахав зарчим юм

1  |  0
Top