Хүүхдийн 20 мянган төгрөгийг үргэлжлүүлэн олгох нь тодорхой боллоо

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 25

УИХ-ын өнөөдрийн хуралдаанаар Засгийн газарт үнэт цаас гаргах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж 80.8 хувийн саналаар дэмжин, баталлаа. Уг тогтоолын төслийг Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед гишүүдээс анхны хэлэлцүүлгээр нь батлах санал гаргасан нь ийнхүү дэмжлэг хүлээсэн юм.

Гэхдээ УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн тайлбарласнаар уул уурхайн эрдэс баялгийн үнэ дэлхийн зах зээлд унасан тул энэ онд Хүний хөгжил санд төвлөрөх хөрөнгө заасан хэмжээнд хүрэхгүй болсоноос Үнэт цаас гаргаж дутууг нөхөж эх үүсвэр бүрдүүлэхээс аргагүй болжээ. Энэ нь буруу жишиг гэлээ. Үүнтэй УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан санал нэг байгаагаа хэлж, 2013 оны Хүний хөгжил сангийн эх үүсвэрийн дутагдлыг нөхөхийн тулд энэ удаад нүдээ аниад явуулахаас аргагүй, 2014 онд ямар эх үүсвэрээр дутагдлыг нөхөх вэ гэдгийг Засгийн газар маш сайн бодох ёстой. Тэгэхгүй бол Хүүхдэд олгох мөнгөний эх үүсвэрийг Үнэт цаас гаргах замаар явуулах нь цаашдаа явцгүй” гэсэн юм. Ингээд энэхүү Засгийн газрын үнэт цаас гаргах тухай УИХ-ын тогтоолын төслийг гишүүдийн 80 гаруй хувийн саналаар баталсан юм.


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ee(182.160.3.9) 2025 оны 03 сарын 13

eeee

1  |  0
Top