Өнөөдөр залуусаа сонсож, нээлттэй ярилцлага явуулна

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 26

Өнөөдөр Төрийн ордонд “Ажилтай, орлоготой, Монгол залуу” чуулга уулзалт болно. Уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Хөдөлмөрийн сайд болон Засгийн газрын гишүүд оролцох юм. Энэ үеэр Хөдөлмөрийн яамнаас “Ажилтай, орлоготой Монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд залуучуудыг ажлын байраар хангахад чиглэсэн ямар арга хэмжээ авч байгаа талаараа танилцуулга хийж, илтгэл тавина. Мөн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих асуудлаар залуучуудын бодлыг сонсож, нээлттэй ярилцлага явуулах юм байна. Уг чуулга уулзалтыг Хөдөлмөрийн яамнаас зохион байгуулж байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top