Нийслэл хот байгуулагдсаны 374 жилийн ой тохиож байгаа билээ. Тус өдрийг тохиолдуулан нийслэлд олон арга хэмжээ болж байна. Тухайлбал өнөөдөр Хотын захиргаанд Тохижилт үйлчилгээний компанийн ажилчдад шагнал гардуулах юм. Нийслэл хотын өнгө үзэмжинд анхаарч, өдөр шөнөгүй шүүр барин, халуунд нь халж, хүйтэнд нь хөрж яваа хүмүүс бол яах аргагүй тохилжилт үйлчилгээний ажилчид байдаг. Тэд шөнө дөлөөр цас орсон ч ажилдаа гарах үүрэг хүлээсэн хүмүүс юм. Тиймээс тэдний энэ сайхан хөдөлмөрийг үнэлж нийслэлээс цэвэр цэмцгэр хотын хүнд ачааг үүрч яваад талархан шагнал гардуулахаар болжээ.Мөн энэ үеэр боловсролын салбарын шилдгүүдийг шагнаж, урамшуулах юм байна. Энэхүү хүндэтгэлийн арга хэмжээ өнөөдөр 15:00 цагаас Монголын хүүхдийн ордонд болно.

Сэтгэгдэл ( 0 )