Солонгосын хойг дахь хурцадмал нөхцөл байдал харьцангуй зөөлөрсөн цаг үед манай Ерөнхийлөгч БНАСАУ-д төрийн айлчлал хийхээр өнөөдөр Улаанбаатараас нислээ. Айлчлалтай холбоотой дипломат маягийн мэдээллүүд мэдээж бий. Улиран сонгогдож, Ерөнхийлөгчөөр суусныхаа дараах анхны төрийн айлчлалынхаа үеэр, БНАСАУ-ын төр, засгийн тэргүүн нартай албан ёсны уулзалт, хэлэлцээ хийж, хоёр талын харилцааны хэтийн төлөв, мөн бүс нутаг болон олон улсын харилцан сонирхсон асуудлаар санал солилцоно гэж байгаа. Мэдээж энэ бол яригдах ёстой сэдвүүд. Түүнээс гадна хоёр улсын хоорондын харилцаанд нарийн сэжимүүд бий гэдгийг хэрхэн мартаж болох билээ. Тэрийг өгүүлэхээс өмнө Солонгосын хойгийн нөхцөл байдлыг харвал харьцангуй тайван мэт ч, талууд сөргөлдсөн хэвээрээ л байгаа. Өмнөд Солонгосын тал Зэвсэгт хүчнийхээ өдрийг тохиолдуулан цэргийн парад хийсний дараа Хойд Солонгосын эрх баригчид тэднийг буруушаасан мэдэгдлийг хийсэн байгаа. Тэгвэл Вашингтон Өмнөд Солонгос дахь цэргийнхээ тоог багасгахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэний сацуу Пентагоны тэргүүн БНАСАУ-ын хилээс аравхан км зайтай явагдсан байлдааны сургуулилтад биечлэн оролцсон билээ. Тэгэхээр өмнөдийн мөнхийн хамгаалагч Америкийн байр суурьтай олон талаар ижилсдэг манай Ерөнхийлөгч Умардын эрх баригчидтай уян хатан түвшинд хэлэлцээ хийхээр мордож байгаа нь анхаарал татахаас яахав. Түүнчлэн манай тухайд Хойд Солонгосчуудтай эвтэйхэн харилцаж ирсэн үүх түүх бий.
Өнгөрөгч дөрөвдүгээр сард Солонгосын хойгийн асуудал ид ярвигтай болж байх үеэр Чингис зочид буудалд болсон нэгэн нууц уулзалтын талаарх мэдээлэл гадагшилсан юм. Манай улсын ГХЯ-ны газрын дарга БНАСАУ-аас ирсэн төлөөлөгчтэй уулзалт хийсэн байдаг. Түүгээр зогсохгүй БНАСАУ-аас манай улсад суугаа Элчин сайд оролцож байгаа гэх мэдээлэл байсан. Тэр нь шинэ Элчин сайд байх магадлалтай байсан юм.Учир нь БНАСАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ри Чөл Гван эх орондоо бүрмөсөн буцахаар болсон талаар хоёрдугаар сард мэдээлэл гарч байсан юм. Өнгөрсөн оны сүүлчээр Хууль зүйн сайд Х.Тэмүүжин БНАСАУ-д айлчилж хоёр орны хууль сахиулах байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагааг эхлүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан гэж нөгөө талаас үзээд байгаа. Түүнчлэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг өөрийн улсдаа айлчлуулах талаар ярилцаж буйгаа Элчин сайд ярьж байсан юм. Тэгээд ч тэр дагуу Ерөнхийлөгч өнөөдөр нисч байгаа биз.
Ер нь бол өнгөрсөн хугацаанд хоёр улсын харилцаа нэлээд нягт нарийн түвшинд явж ирсэн гэхэд болно. Ямартаа л Монгол, Хойд Солонгосын төлөөлөгчдийн хийсэн уулзалтын талаарх нууц материал хоёр жилийн өмнө WikiLeaks сайтад гарч дуулиан дагуулж байхав. Тодруулбал, ГХЯ-ны Ази хариуцсан захирал Ж.Сүхээ эрхэм Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар болон Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нарын хойд солонгосын талтай хийсэн зөвлөлдөх уулзалтын ярианы гол сэдвийн талаар АНУ-ын Поалоф гэдэг эрхэмтэй ярилцсан талаарх мэдээлэл байсан юм. Тухайлбал, Хойд солонгосын Гадаад харилцааны яамны орлогч сайд Ким Ёнг Ил Монгол Улсын нэр бүхий эрхмүүдтэй уулзсан уулзалтын үеэр цөмийн зэвсэг болон монголын гадаад харилцааны талаар ярилцсан тухай өгүүлсэн.Энэхүү уулзалтын гар бичмэлийг нөхөр Ж.Сүхээ Поалофтой хуваалцсан гэсэн байдаг. Уулзалтын үеэр хойд солонгосын тал нь АНУ-ыг ямарваа нэгэн байдлаар шүүмжлээгүй бөгөөд БНХАУ болон орос улсыг НҮБ-ын хэлэлцүүлэг дээр Хойд солонгосын эсрэг зөвлөмж гаргах асуудлыг дэмжсэнд гурав дөрвөн удаа шүүмжилсэн гэсэн байдаг.
Дэд сайд Ким хэлэхдээ хойд солонгос нь зэвсэгийн асуудал дээр илүү их анхаарч, хүүхдийн асуудал дээр анхаарал хандуулахгүй байгааг дурдсан бөгөөд одоогийн байдлаар энэ нь зөвхөн өөрсдийгөө хамгаалах ажил гэдгийг тодорхойлсон юм. Монголын тал Хойд солонгос нь цөмийн зэвсэгтэй болсон тохиолдолд Япон, Сири зэрэг улсууд барьцан цөмйн зэвсэгтэй болно гэж үзжээ. Монгол Улсын цөмийн зэвсэггүй орон гэсэн моделийг ашиглах нь зөв гэж зөвлөжээ. Ноён Ким хэлэхдээ дээр дурдсан орнуудыг АНУ нь цөмийн зэвсэгтэй болохыг зөвшөөрөхгүй бөгөөд хойд солонгосын хувьд эв найрамдалтай, цөмийн зэвсэггүй байхыг эрмэлзэж байгаа гэсэн хэмээн өгүүлсэн байдаг. Хойд солонгосын хувьд АНУ-тай хэл амаа ололцон дипломат харилцаагаа сайжруулах нь цөмийн зэвсэггүй болоход чухал нөлөө үзүүлнэ гэжээ. Монголын тал зөвлөхдөө тэдний зүгээс ямарваа нэг өдөөн хатгалга хийхгүй байх нь гол асуудал гэж ойлгуулжээ. Ноён Ким бид болгоомжтой байх нь зүйтэй гэдгээ илэрхийлэв” гэсэн байдаг. Цаашлаад:
АНУ-ын ерөнхийлөгч асан Клинтон хойд солонгос улстай уулзан хоёр сурвалжлагчийг сулласан асуудал нь хойд солонгос болон АНУ хэлэлцээрийн ширээнд суух, ерөнхийлөгч асан Клинтонтой ярилцаж байсан өмнөх ажлууд Буш ерөнхийлөгчийн удирдлаган дор зогсонги байдалд орсон ч гэсэн шинэ ерөнхийлөгч Обама болон төрийн нарийн бичгийн дарга Хилари Клинтон болсонтой холбогдуулан Клинтоны нөлөө өсөхийг дурдаад өмнөх хэлэлцээр ийн ширээнд суух ажлыг эхлэхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ. Ноён Ким монголчуудыг тус уулзалтыг дэмжихийг хүссэн.
6 талт хэлэлцүүлгийн талаар ноён Ким хатуу байр суурьтай байсан бөгөөд энэхүү уулзалт нь 5-ын эсрэг 1 болсон талаар дурьдсан. Учир нь Орос болон Хятад НҮБ-ын зөвлөмжийг дэмжсэнээр барахгүй бусадтай нийлэн Хойд солонгосын эсрэг шийдвэр гаргасан гэж үзэж байгаа бөгөөд тус 6 талт хэлэлцүүлэг нь яг үнэндээ хойд солонгосын зохион байгуулалтыг нураах үйл ажиллагааны чиглэлтэй байсан учир хойд солонгос зөвхөн АНУ-тай л хэлэлцээрийн ширээнд суухаа мэдэгд.
Харин ноён Ким Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой хийсэн уулзалтын талаар “Энэхүү уулзалтаар Ноён Ким АНУ-ыг ямарваа нэгэн байдлаар буруушаагаагүй бөгөөд Монголын засгийн газар нь олон улсын түвшинд энэхүү уулзалтыг дэмжвэл ихээхэн талархахаа илэрхийлсэн. Үүнийг хэлсэн учир нь Монголчууд биднийг ойлгодог гэдгийг ахин дахин дурдсан.” байдаг.
АНУ болон Хойд солонгосын уулзалтыг Монголд хийх талаар “8 сарын 11-ний өдөр хойд солонгосоос Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны консул Чой нисэх лүү явж байх замдаа ноён Кимд энэхүү 2 улсын хэлэлцүүлгийг Монгол улсад хийх нь зүйтэй гэж хэлсэн бөгөөд ноён Ким ямарваа нэгэн хариу өгөөгүй болно. Мөн дээр нь нөхөр Чой Ж.Сүхээд хэлэхдээ бүсийн хамгаалалтын механизмын зохион байгуулалтын талаарх уулзалтыг монголчууд олон улсын тавцанд гаргах нь зүйтэй гэж тэмдэглэсэн байна.” хэмээн өгүүлсэн мэдээлэл гарч багагүй асуудал үүсгэж байсныг энэ дашрамд дурдах байна.
Э.Болор
Сэтгэгдэл ( 4 )
Элбэгдорж ерөнхийлөгчөө та хувийн тоглолт хийж, өөрийн нэр төрөө өсгөх гэж шоу хөөцөлдөж явахаа болилдоо.Ерөнхи
ekhoron ny suirch baikhad 2solongos yakh ny ene khuzuugyi chotgort yamar khamaatai yum ve
hoer solongosiin zurag tavijuu gej harlaa
Ñàéí áàéíà. Àìæèëò õ¿ñüå.