МАН-ын дарга Б.Бат-Эрдэнэ үү, М.Энхболд уу?

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 28

МАН-ын даргыг шинэчлэх энэ удаагийн шийдвэр нь намдаа шинэчлэлийг хийж чадах хариуцлагатай үүргийг хүлээж, хэрэгжүүлж чадах хүнийг сонгох тухай асуудал. Тэгсэн ч улстөрийн эрх мэдлийг авах эцсийн зорилгыг өвөртлөсөн улстөрийн нам дотооддоо эрх мэдлийн төлөөх марафоныг явуулдаг бичигдээгүй хуультай. Тэр дагуу С.Баяр, Сү.Батболд нар хувьчилсан тохироо хийж Н.Энхболдыг намын даргын суудал руу зүтгүүлээд байсан ч, тэд эцэстээ өөр хувилбар дээр нэгдээд байгаа аж. Нэг ёсондоо М.Энхболдын эсрэг аваргыг зүтгүүлж байгаа хэрэг аж. Өнөөдрийн тухайд МАН-д  хамгийн нэр цэвэр  гэхээсээ хэлснээ хийж чадах хүн хэрэгтэй байгаа.Тэгж харвал улстөрийн тавцан дахь орон зай болоод өнгөрсөн жилүүдийн туршлага сэлтээрээ давж гарах нь М.Энхболд юм.

 

Уг нь намын даргын суудалд суух боломжтой хүмүүсээр М.Энхболд, Ц.Нямдорж, Н.Энхболд, Ж.Энхбаяр нарын нэрс жин дарж яригдаж байсан бол энэ удаад М.Энхболд, Б.Бат-Эрдэнэ гэсэн хоёр эрхмийн нэг нь намын даргын суудалд томилогдох хувилбар гишүүдийг талцуулж байгаа аж. Түүнчлэн өнөө шөнө намын их хуралд чуулсан гишүүд хэлэлцээд намын шинэ даргынхаа нэрийг тодорхой болгох юм байна. Ер нь намын дарга хэн байх вэ гэдэг асуултын хариулт болсон хувилбарууд дунд хаа нэгтээ яригдаж байсан аварга энэ удаад, эцсийн мөчид ийнхүү нэр нь тодорч байгаагаас үзэхэд М.Энхболдын эсрэг бүлэглэлүүдийн эртнээс төлөвлөсөн сценари ч байж болох. Гэхдээ МАН-ын гэгээ муутай өнгө төрхийг харахаар энэ удаадаа тэр бүлэгчилсэн хорын найруулгаасаа нэг удаа татгалзаад намдаа өөрчлөлтийг дагуулж чадах хүнд эрх мэдэл олгохын сацуу хариуцлага хүлээлгэх нь зөв алхам болж болохыг тодотгоход илүүдэхгүй болов уу. 

 

Ямартай ч эр нь бүрэн тодорхой болоод байгаа хоёр өрсөлдөгчийн хэн нь МАН-ыг даргалахад хамгийн боломжтой бөгөөд туршлагатай вэ гэдэг дээр намын их хуралд оролцогчдын байр суурийг сонирхоход  М.Энхболдыг дэмжигсэд олон байна. Сайн саарын аль алинтай нь нэр холбогдсон ч, өнгөрсөн жилүүдэд улстөрчийн хувьд бүрэн төлөвшсөн. Засгийн газрын тэргүүнээр нэг удаа, Шадар сайдаар гурван ч удаа томилогдон  ажилласан гэхчлэн харвал хууль тогтоогчийн туршлагаас гадна гүйцэтгэгчийн зангараг ч түүнд бий. Мөн хийхээр зүтгэсэн бол заавал ард нь гардаг характерыг нь аваад үзсэн ч энэ удаа түүнийг л томилох нь зөв гарц хэмээн хэлэгсэд байна.

 

Харин түүнтэй энэ удаа намын даргын сунгаанд өрсөлдөж байгаа Б.Бат-Эрдэнэ аваргын хувьд МАН-ыг шинэчлэлд хошуучлан дагуулах улстөрч мөн үү? гэдэг дээр үгүйсгэсэн байр суурьтай гишүүд байна.  Өнгөрөгч зургадугаар сард болсон Ерөнхийлөгчийн сонгуульд тэрээр намаасаа нэр дэвшин гаргасан амжилт сайн байсныг үгүйсгэж болохгүй. Гэхдээ Монголчууд Монгол Улсын Ерөнхийлөгчийн статусыг өдийг хүртэл ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч гэсэн билэг тэмдэг маягийн ойлголтоор гүн бат хүлээж авсан хэвээр байгаа нь Монголчууддаа аварга хэмээн хүндлэгдэн ирсэн Б.Бат-Эрдэнэ аваргыг өндөр хувийн санал авахад хүргэсэн хэмээн дүгнэж хэлэх хүмүүс бий.

 

Түүнчлэн таван сонгуульд дараалан унасан МАН-ыг шинэчлэгдсэн улстөрийн хүчин болгож босгож ирэхэд энэ хоёр хүний хэн нь илүү тохирох бол гэдэг асуултын хариултыг МАН-ын Их хурлын гишүүд энэ шөнө хуралдаад эцэслэн тодорхой болгох нь ээ.

Сэтгэгдэл ( 25 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DOLIR ER(202.70.34.56) 2025 оны 03 сарын 13

ENE 2 BOL ALI ALI NI BOLOVSROL NIMGENTEI SETGEX CHADVAR SUL, ODOR XOBOG ONGOROOSON BOLJ L TSAG AVAX BAIXDAA, GAZRIIN NAIMANND ORTSON ub X=CHUUD XEZEE CH ENE DOLIR ERIIG DEMJIXGUIDEE, YAXAV NAMIIN NEREER IX XURALD SUUX UOM BIZDEE.

1  |  0
Zochin(202.179.13.194) 2025 оны 03 сарын 13

Shinechlel hiih gej l bgaa yum bol BATERDENE ni deer.

1  |  0
Зочин(202.170.68.130) 2025 оны 03 сарын 13

Бөх хүн барилдаж л явна биз. Улс төр мэдэхгүй байж намын дарга болвол энэ намыг мөхөөхийн цондон доо!

1  |  0
хариулах(98.210.51.148) 2025 оны 03 сарын 13

МАН-хан өөрсдөө асуудлаа шийдэж чадна АН-хан яагаад үхчих гээд байдаг байнаа. Ямар ч тэсвэр тэвчээргүй өмнөөс нь сонгоод байх юмаа. Ичихэд яанаа.

1  |  0
irgen(202.179.24.103) 2025 оны 03 сарын 13

M.ENHBOLDON DEER

1  |  0
иргэн(202.21.113.139) 2025 оны 03 сарын 13

бат-эрдэнэ аварга намын дарга болж яах юм бэ? дараа нь наадуул чинь барьж иднэ шүү.дарга болох олон сонирхогчдод зай тавьж өгөөсэй гэж бодож байнаа

1  |  0
хас(202.126.89.214) 2025 оны 03 сарын 13

аваргыгаа дэмжнээ ялвал би элсэнэ

1  |  0
erka(103.10.22.42) 2025 оны 03 сарын 13

ulaanbaatarig ybah zamgui bologson ene muu enhbold namin darga bolbol ene nam ahij sergehgui neg moson nud anina omnono darga baihdaa uy hiisen um iimerhuu muu nertei huneer yaj namaa udirduulah um be zailuulaach namin nereer ih ashig hiisen oodgui nobsh do

1  |  0
zochin sh de(180.235.180.221) 2025 оны 03 сарын 13

Dadmaanyambuugiin Bat-Erdene gej bgaamuu? setguulchee olon niitiin hevlel medeelliin hergesel bj iim aldaa gargah ni onigoo yum aaa

1  |  0
baterdene(180.235.177.39) 2025 оны 03 сарын 13

badmaanyambuugin bat-erdene gdg bhda ug ni

1  |  0
pp(103.26.194.152) 2025 оны 03 сарын 13

xoeylaa xylgaich. enxbold ni arai iluu xylgai xiix bx

1  |  0
zochin(180.235.174.58) 2025 оны 03 сарын 13

юун Д.Батэрдэнэ вэ? Б.Батэрдэнэбизд

1  |  0
zochin(103.26.194.18) 2025 оны 03 сарын 13

kkkk ter hureenii hujaa shig blj bsan gedgiig oilgosongvi yagaad tgj bdsiin boldoo. baagii avarga arai turshlaga tutah boluudaa odoo yag buten 2 jil l uldej bnshde ene hugatsaand yaj sergehuu gedeg l sonin bnda

1  |  0
hahahahhah(213.166.199.66) 2025 оны 03 сарын 13

Shono doloor hvrtel batgana uud baasandaaa shavsaarhon hereenvvd segendeeeulairan hushuugaa shaasaar

1  |  0
hahahahhah(213.166.199.66) 2025 оны 03 сарын 13

Shono doloor hvrtel batgana uud baasandaaa shavsaarhon hereenvvd segendeeeulairan hushuugaa shaasaar

1  |  0
hmm(202.179.20.216) 2025 оны 03 сарын 13

enkhbold ni arai deer bhaaali ali taldaa turshlagatai hun shuu dee

1  |  0
zochin(103.26.194.127) 2025 оны 03 сарын 13

yaj bodson ch avarga deer bizdee miegiin eronhii said baikhad bid yamar bolj bailaa daa barag l hureenii khujaa nar shig bolj baisan bizdee

1  |  0
zochin(103.26.194.93) 2025 оны 03 сарын 13

yaj bodson ch avarga deer bizdee miegiin eronhii said baikhad bid yamar bolj bailaa daa barag l hureenii khujaa nar shig bolj baisan bizdee

1  |  0
kkkkk(123.120.160.132) 2025 оны 03 сарын 13

buh dargatai bolchihvol buduun uvsund unana daa

1  |  0
Top