Улаанбаатар хотын 374 жилийн ойн өнөөдөр тохиож байгаа. Энэ өдрийг тохиолдуулан Нийслэлийн Засаг даргын санаачлагаар "Урамтай урамшуулал, хэмнэлтэй хямдрал" явуулж иргэддээ хямдралтай үнээр бараа бүтээгдэхүүнээ худалдаалахаар болсон. Хямдралтай худалдаа дараах газруудад явагдах юм. Үүнд:
Хямдралтай худалдааны үеэр дотоодын бизнес эрхлэгчид үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүндээ хямдрал зарлана. Тухайлбал, Их эзэн Чингисийн талбайд “Номин тав трейд” ХХК хүнсний бус бараандаа 30 хувийн хямдрал зарлан гурван асраар худалдаа гаргах бол “ВSВ сервис” ХХК цахилгаан бараа, компьютерийн худалдааг хоёр асарт 2-3 хувийн хямдралтай үнээр худалдаална. Мөн энэ үеэр “Дархан нэхий” ХК нэг хүнийг “Нийслэлийн азтан”-аар шалгаруулж, гадна зам талбайн үйлчлэгч нарт ажлын бээлий олгох юм. “Таван богд интернэйшнл”, “Махмаркет”, “Дэвшилтрейд” ХХК-иуд нэгдэж хэрэглэгчдэдээ гэнэтийн бэлэг барихаар төлөвлөжээ.
Мөн түүнчлэн үсчин гоо сайханчдын холбоо үс арчилгаа, үс уналтын оношлогоо хийх, нэр бүхий салоноор 15-25 хувийн хямдралтай үйлчлүүлэх боломжийг ард иргэддээ олгох аж.
Аж ахуйн нэгжүүд зөвхөн хямдралтай худалдаа явуулаад зогсохгүй урамшуулалтай үйлчилгээг ч явуулах юм байна. “Номин тав” трейд ХХК Номин стандарт агуулахаар барилгын материалын агуулах чөлөөлөх худалдааг зохион байгуулж, 50 мянган төгрөгийн худалдан авалт тутамд сугалаа сугалж, 374 азтанг тодруулна.

Сэтгэгдэл ( 0 )