Бизнесийн салбарыг хөгжүүлэхэд, харилцан мэдээлэл солилцох нь хамгаас чухал

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 29

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей хэлэхдээ, хоёр улсад хамтран ажиллах ашиг сонирхол аль алинд нь бий. Өнөөдөр та бүхнийг Улсын Их Хурлын даргатай уулзах үеэр хамтын ажиллагааны гол гол чиглэлүүд гарлаа. Сүүлийн жилүүдэд хоёр талын өндөр дээд хэмжээний харилцан айлчлалууд зогсонги байдалтай явж ирснийг сэргээх, идэвхжүүлэхэд парламентын бүлгүүд анхаарч ажиллах нь чухал. Баян-Өлгий аймагт хамгийн ойр байгаа районоос нефть авах асуудлыг шийдвэрлэх, мөн хоёр улсын аль нэг талд бизнес форум зохион байгуулах гээд бидэнд хийх ажил олон байна гэлээ.

Казахстаны парламентын гишүүн, Казахстан-Монголын найрамдлын бүлгийн дарга Шавхат Анесович Утемисов, төлөөлөгчдийг халуун дотноор хүлээн авч байгаад талархалтай байгаагаа илэрхийлээд, хоёр тал аль ч салбарт хамтран ажиллах бүрэн боломжтойг хэллээ. Мөн тэрээр, хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагаа сул байгаа гэдэгтэй санал нэг байгаагаа дуулгаад, цаашид хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх олон төсөл хөтөлбөрүүд байгааг тодотгосон юм. Ялангуяа хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах боломжтойн дээр бизнесийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх нь ихээхэн үр дүнтэйг тэрээр онцолсон юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top