Селени гэж үг амьдралдаа сонсож байгаагүй мэт аяглах Н.Алтанхуяг, Н.Тэгшбаяр нарын хүмүүс “Арева”-д бүрэн найр тавьжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 29

Хэдхэн өдрийн өмнө өгүүлж байсанчлан манай төр засагтай түншилж байгаа Арева манайхтай гэрээгээ байгуулж чадлаа. Цөмийн энергийн хуулийн дагуу “Арева Монгол” ХХК Монголын төрийн өмчийн “Мон-Атом” компанитай хамтран төслийн дагуу ажлаа үргэлжлүүлнэ гэж яриад байсанчлан дээрээ нэмээд Японы “Мицүбиши” корпорацийг оруулж ирэв. Ингэснээр Монгол, Япон, Франц гурван улсын Засгийн газрын хоорондын түншлэл баталгаажив. Албан мэдээллээр бол Монгол Улсын төрийн өмчит “Мон-Атом”, Францын “Арева Монгол” компанийн зүгээс хамтарсан “Арева Майнс” компани байгуулах хувьцаа эзэмшигчдийн гэрээ, “Арева Монгол”, Японы “Мицүбиши” корпорац хоорондын хамтын ажиллагааны гэрээг байгуулав. Гэрээ ёсоор “Арева Майнс” компанийн 34 хувийг “Мон-Атом”, үлдэх хувийг “Арева Монгол” эзэмших аж. Мөн “Арева Монгол” компанийн 34 хувьтай тэнцэх хөрөнгө оруулалтыг “Мицүбиши” корпорац хариуцах гэнэ. Манайх тэгээд 34 хувийг эзэмшихээр болж байгаа нь дагаад асуудал үүсэх учиртай учиг болж байна. Ер нь бол Францын тал манай ураны салбарт хэт ноёрхлоо ийнхүү тогтоох зам нь шулуудаж байгаа янзтай. Дэлхийн цөөнгүй улс орнуудад “Арева”-гийн хууль бус, байгаль орчинд халтай үйл ажиллагааг эсэргүүцэж байхтай зэрэгцэн манайх тэднийг нутагтаа гүн бат оруулж ирсээр байгаа юм.

 

Түүнчлэн манай улсын Дорноговь, Сүхбаатар аймгуудад ураны  хайгуулын 44 тусгай зөвшөөрөл эзэмшин үйл ажиллагаа явуулж байгаа  “Арева” группийн охин компани “Кожеговь”-ийн  хариуцлагагүй үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл гардаг ч, засгийн болоод тохируулагч агентлагийн нөхдүүд нь цээжээрээ хамгаалж яриад багагүй хугацаа өнгөрчээ. Тус компани Дорноговь аймгийн Улаанбадрах болон Зүүнбаян сумдад ураны хайгуул хийж, туршилтын журмаар 2,700 гаруй тонн шар нунтаг олборлосонтой холбоотойгоор мал сүрэг,  тэрдундаа  төл мал нь олноороо үхсэн асуудлыг газар дээр нь очиж шинжилсэн Мал Эмнэлэг Үржлийн Газрын мэргэжилтнүүд 2013 оны 3 сард малын үхэл нь “цацрагийн болон хүнд металлын ужиг хордлогоос үүдэлтэй ” гэх  дүгнэлтийг гаргасан ч дараа нь энэхүү дүгнэлтдээ засвар хийсэн гэдгийг бид анх мэдээлж байсан. Харин дараа нь  тугалуудын үхлийн шалтгаан нь Селений ужиг хордлого байсныг лабораторийн шинжилгээгээр тогтоосон тухай засгийн харьяа байгууллагын нөхдүүд сүр дуулиантайгаар мэдэгдсэн юм. Тэрдундаа ийм байр суурийг хөл хөөртэйгээр хийгээд байгаа хүн бол Цөмийн Энергийн Газрын дарга ЦЭГ-ын дарга Н.Тэгшбаяр гэдгийг энэ асуудалд ихээхэн анхаарал хандуулж байгаа нөхдүүд хэлж ярьж байна. Тухайлбал, энэ асуудлаар эрэн сурвалжилж, нягтлан дүгнэж байдаг golomt.org дээрх дүгнэлттэй холбогдуулан селенитэй холбоотой асуудлыг гаргаж ирсэн байна. Тодруулбал, тугалуудын үхлийн шалтгаан нь уран биш гэсэн ойлголтыг өгч байгаа боловч харин “Селени нь яагаад, хаанаас гараад ирсэн юм бэ гэдгийг мэдэхгүй” гэж байгаа юм.

 

ЦЭГ-ын дарга Н.Тэгшбаяр “Ямар учраас селени хэмээх бодис малыг үхэлд хүргэх хэмжээнд очив гэдгийг мэргэжлийн байгууллагууд нь шалгаж судлах ёстой” гэж ярьж байгаагаараа “ЦЭГ бол ард түмний төлөө ажилладаг байгууллага биш” гэж үздэгээ нотолжээ хэмээн өгүүлжээ.  Мөн Засгийн газрын тэргүүн энэ асуултанд хариулахдаа “Таван төгрөг хүнээс аваад, эх оронч царай гаргаад, ингэж Монгол улсыг үймүүлээд баймааргүй байна” гэж мэдэгдсэнээрээ ямар ч нотолгоогүйгээр Иргэний байгууллагуудыг маш ноцтойгоор гүтгэжээ. Гол асуултанд “Үүнийг нэмэлт судалгаа явуулж байж тогтооно” гэж нэг биш удаа хариулж байсан боловч энэ зорилгоор юу ч хийлгүйгээр Арева-Монгол компанид хордуулагч үйл ажиллагаагаа сэргээн явуулахыг зөвшөөрсөн байгаа юм. Түүний энэхүү “Худалчийн оргил”-д гарсан үйлдэл нь “Түүнд Монголын ард түмний эрх ашиг, амь нас чухал биш” болсоныг илтгэж байна гэхээс өөрөөр үнэлэх хувилбар даанч алга ажээ гэсэн байна. Цаашлаад “Хэрэв Ерөнхий сайд Н.Алтанхуяг, түүний албат Н.Тэгшбаяр нарт жаахан ч гэсэн ҮНЭН-ийг эрхэмлэх эрмэлзэл байгаа бол “Америкийн Геологийн алба 2009 онд Техас мужийн уран олборлох 76 цооног орчмыг судалсны дүнд “Уран олборлож буй газрын усан дахь селени хэмжээ асар ихээр нэмэгдсэн” гэж тайландаа бичсэн байгааг олж харах цаг хугацаа хангалттай байлаа хэмээн бичжээ.

 

Тэгэхээр манай улсад олгогдоод байгаа ураны тусгай зөвшөөрлүүдийн тэн хагасыг мэдэлдээ авсан “Арева”-гийн Монгол дахь  үйл ажиллагаа энэ засгийн үед улам бүр хүчээ авч байгаа нь ил байна. Харин балгийг нь хэн үүрч тамаа цайх бол!

http://forbes.kz/process/resources/gonka_za_uranom

 

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зэвуун юм бэ(91.188.52.16) 2025 оны 03 сарын 13

махан толгойт мануухайнууд

1  |  0
зэвуун юм бэ(91.188.52.16) 2025 оны 03 сарын 13

мануухайнууд аа гэж

1  |  0
ккк(103.9.90.130) 2025 оны 03 сарын 13

физикч хүн селенийг мэдэхгүй байна гэж байхгүй ээ. харин үүнийг бичигч юу байдгийг нь мэдэхгүй гэж мурийцсэн ч яах вэ

1  |  0
ккк(124.158.74.2) 2025 оны 03 сарын 13

физикч хүн сэлэни йг мэдэхгүй байна гэж байхгүй ээ. харин үүнийг бичигч юу байдгийг нь мэдэхгүйгэж мурийцсэн ч яах вэ

1  |  0
солиор(103.10.22.17) 2025 оны 03 сарын 13

энэ л дутаж гэнэ.уранаа ухахгүй бол манайхан амьдарч чадахаа болиод байгаа юм байна л даа.энэ муу алтанхуягт улаанбадрах суманд үхсэн малын махыг гэр бүлээрээ хүнсэндээ сар хэрэглээд асуудал байхгүй бол уранаа олборлоё л доо гэсэн санал тавьж байна.

1  |  0
Top