БНАСАУ-ын ард түмэнд нөхөрсөг сэтгэгдэл тээн очсон Монголын найрсаг төлөөлөгчдийн айлчлалыг тус улсын сонин сэтгүүлүүд тааламжтай хүлээн авч, тэргүүн нүүрэндээ онцолж байгаа аж. "Нодон Синмун" сонинд бичсэнээр, БНАСАУ-Монголын найрсаг харилцаа түүхэн олон чухал үйл явдлаар дамжин тогтвортой хөгжсөөр ирсэн.
Тухайлбал, хоёр улсын хоорондын ах дүүгийн барилдлага, хамтын ажиллагаа, ард түмэн хоорондын найрсаг харилцааг бэхжүүлэхэд Ерөнхийлөгч Ким Ир Сен чухал хувь нэмэр оруулсан билээ. Энэ жил Ерөнхийлөгч Ким Ир Сены Монгол Улсад хоёр дахь удаа айлчилсны 25 жилийн ой, хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой тохиож буйгаараа чухал ач холбогдолтой юм. Энэ онд тохиож буй эдгээр ойн баярт хоёр улс хамтдаа чухал ач холбогдол өгч байна.
Гадныханд тэр бүр нээлттэй байдаггүй тус улсад төрийн айлчлал хийж, ийнхүү дээд хэмжээнд хүндлэгдэж байгаа нь монголчууд дэлхийд томоохон улс төр хийж буйн нэг илэрхийлэл гэж ажиглагчид онцолж байна. Өнөөдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ким Ён нам нар нөхөрсгөөр хөлбөмбөг тоглох ажээ.
Сэтгэгдэл ( 0 )