Н.Энхболдын араас Ж.Энхбаяр нэрээ татсанаар М.Энхболд Т.Аюурсайхан, Ө.Энхтүвшин нар МАН-ын цаашдын өнгө төрхийг хариуцлага хүлээн тодорхойлохын төлөөх марафонд уралдахаар болсон. Тэгвэл Ө.Энхтүвшин намын даргад өрсөлдөхгүй гэдгээ мэдэгдлээ. Тэрээр “Олон түмний санаа бодлыг сонсож байж шийдвэр гаргадаг байх гэж ажиллаж ирлээ. Нам УИХ-ын сонгуульд 31%, орон нутгийн сонгуульд 40%, ерөнхийлөгчийн сонгуулиар 42% санал авлаа. Намын дарга болоход бүлэггүй байлаа. Одоо бүлэгтэй болоод ажил жигдэрч байна. Намын даргыг жилийн өмнө авсан. Сонгуулиудын үр дүн тааруу гарсан. Бүх юм муу байгаагүй ч, амаргүй байлаа. Нэгэнт үр дүн гаргаж чадаагүй юм бол хариуцлагаа хүлээх хэрэгтэй. Би өрсөлдөхгүй. Удирдлагаа залуужуулах хэрэгтэй” хэмээн Намын их хурлын гишүүддээ зовлон жаргалаа уудалж сууна.

Сэтгэгдэл ( 0 )