Африкийн хар арьст Ерөнхийлөгч Нелсон Манделагийн амийг хөнөөх гэж байсан этгээдүүдийг хорьжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 30

Өмнөд Африкийн шүүхээс анхны хар арьст Ерөнхийлөгч Нелсон Манделагийн амийг хөнөөхөөр төлөвлөж, хуйвалдаан зохиосон хүмүүст 5-35 жил шоронд хорих ял оноожээ. Түүхийн чиглэлээр Өмнөд Африкийн их сургуулиудад лекц уншдаг Майк ду Тойт гэгчээр толгойлуулсан хэт даврагчдын “Boeremag” гэх зэвсэгт бүлэглэл нь Нелсон Манделагийн аминд халдахаар төлөвлөхийн зэрэгцээ өнгөрсөн 2002 онд цэргийн эргэлт хийхээр оролдож, тэсрэх бөмбөг бүхий есөн халдлага үйлдэж байжээ. Тус хэрэгт Майк ду Тойт шүүхээс есөн жилийн хорих ял сонссон байна. Тэрээр Өмнөд Африкт 1994 онд цагаан арьстнуудын ноёрхол дуусгавар болсноос хойш анх удаа эх орноосоо урвасан хэрэгт ял сонссон хүн болсон гэнэ.

Өмнөд Африк дахь “Boeremag” хэт даврагсдын бүлэглэл нь цагаан арьстнуудын ноёрхлыг дахин тогтоохыг эрмэлздэг байна. Тиймээс тэдний дайсан нь Өмнөд Африкийн анхны хар арьст Ерөнхийлөгч Нелсон Мандела аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top