МАН-ын Их хурал генсекээ сонгож чадалгүй завсарлалаа

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 30

МАН-ын Их хурлаар Бага хурлын гишүүдийг сонгох үйл явц явагдаж байсан ч түр завсарлажээ. Бага хурлын гишүүнд 50 хүн нэмж нэрээ дэвшүүлэхээр болсон тул тэр бүгдийг жагсаалтад оруулж, санал хураалгахаар болж байгаа аж. Нэрсийн жагсаалтыг бэлтгэх хооронд Их хурлын төлөөлөгчид түр завсарлаж буй юм байна.

Их хурлаас Бага хурлын нийт 310 төлөөлөгч сонгох ёстой. Ингэснээр Их хурлаа өндөрлүүлж, шинэ бүрэлдэхүүнээр Бага хурлын анхдугаар хурлыг зарлаж, түүний дараа МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргыг сонгох ажиллагаанд орох юм байна.

Намын дүрэмд зааснаар МАН-ын дарга ерөнхий нарийн бичгийн даргыг санал болгоно. Мөн энэ албан тушаалд нэр дэвших эрхмүүд өрсөлдөнө. Заалнаас мөн нэр дэвшихийг үгүйсгэх аргагүй. Одоогоор МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргад Байгаль орчин, аялал жуулчлалын сайд асан Д.Цогтбаатар, Элчин сайдын зөвлөх асан Б.Энхмандах, “Үнэн” сонины эрхлэгч Ж.Мөнхбат, МАН-ын нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар нар өрсөлдөнө гэх мэдээлэл бий.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(112.72.13.149) 2025 оны 03 сарын 13

Badamjunai l dargataigaa gar niilne dee

1  |  0
jagaa(103.23.51.5) 2025 оны 03 сарын 13

tsogtbaatar. sukhbaatar ali 1 bolno doo

1  |  0
jagaa(103.23.51.5) 2025 оны 03 сарын 13

tsogtbaatar. sukhbaatar ali 1 bolno doo

1  |  0
Top