Монгол Улсын Уул уурхайн яам, Хятадын Газрын тос-химийн корпораци “SINOPEC”-ийн хооронд Монголын хүрэн нүүрсний ордыг түшиглэн шатах хийн үйлдвэр байгуулж, уг үйлдвэрийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээг хангах, улмаар Хятадын зах зээлд борлуулах зорилго бүхий Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсныг манай нөхдүүд онцолж байна.
Энэхүү үйлдвэр нь эхний ээлжинд жилд 15 тэрбум шоо дөрвөлжин метр хэмжээний шатах хий үйлдвэрлэх хүчин чадалтай байхаар урьдчилсан байдлаар төсөөлөгдөж байгаа. Энэ хэмжээний шатах хий үйлдвэрлэхэд жилдээ 50 орчим сая тонн хүрэн нүүрс ашиглагдана. Өөрөөр хэлбэл, жилд өнөөдрийн ханшаар 1 тэрбум орчим ам.долларын үнэ бүхий хүрэн нүүрсийг ашиглах юм. Мөн энэ хэмжээний үйлдвэр болон түүний салбар аж ахуйн нэгжүүдэд нийтдээ 20 мянга орчим хүн ажлын байраар хангагдана.
Монгол Улс хүрэн нүүрсний арвин их нөөцтэй бөгөөд түүнийг ийнхүү гүн боловсруулан ашигласнаар байгаль орчинд ээлтэй эрчим хүчний эх үүсвэрийг бий болгох, экспортын орлогыг нэмэгдүүлнэ. Энэхүү шатах хийн 10 орчим хувиар Улаанбаатар хотын гэр хорооллыг түлш, дулаанаар хангах боломжтой. Хийн түлшийг энэ төслийн хүрээнд үйлдвэрлэж, гудамж төслийн хүрээнд Улаанбаатар хотод хийн түлшнийг дамжуулах хоолойн сүлжээг бий болгох асуудлыг Эдийн засаг хөгжлийн яам, Барилга хот байгуулалтын яам төлөвлөх юм. Ийнхүү 2016 он гэхэд Улаанбаатар хотын гэр хорооллыг хийн түлшээр хангах асуудал шийдвэрлэгдэх эхлэл тавигдлаа гэв.
Сэтгэгдэл ( 5 )
hyataduud hurungu oruulad barij l baigaa bol dandaa hyatad humuus l ajillah ni dee
MGL-iin aeylgyi baidald naad asyydal chini zanalxiilj bgaag oilgoxgyi myy bna daa Dampil gyai, tegeed ene erunxiilugch, erunxii said metiin xyjaagiin gar xul bologchdiig ogtsryylaxgyi bol ene nytag ys ard tymniig xyjaad xutluud avaachaad ugchix bololtoi, xyjaatai xolboo sulbeetei byxniig esergyytsej bna!!!!!
ene erliiz hurliiz elbegdorj,altanhuyg metiin novshnuud mongoliig haash ni zalj yvna ertnii oston hujaa narta ih sulbeldej hujaa naraa mongoloor duurgej bna say baterdene avargaa songoson bol arai ingej davrahgui baisan daa.
ene asuudliig bolimoor bna 20 myngan ajilchnii hed ni hujaa baihuu ene dampil gej erliiz nohoi moorood heregui ene asuudliig taslan zogsoo orosuudtai hamtruul hamtar es bogoos zasgiin gazar ogtsor.
МАНАН хэдэн жил мөөрөөд дийлээгүй асуудлыг манай хятад ах нар бараг ганцхан жилийн дотор шийдчих юм байна л доо. Хэн нь Монголын төлөө ажиллаад байна вэ гэж асуумаар байх юм.