Долоо хоног тутмын бямба гаригийн илгээлтдээ ерөнхийлөгч Барак Обама хууль тогтоогч нарт хандан “Өөрөө өөрсдөдөө шарх үүсгэх хиймэл хямрал” үүсгэх бат бэх хүрээнээгээ задлахыг уриалаад эдийн засгийн өсөлтийг хангах төсвийг батлахыг санууллаа.
Ерөнхийлөгч өөрийн илгээлтдээ өнөөгийн төсвийн төслийг хийхэд өөрийн засаг захиргааны чухалчлан анхаарсан чиглэлүүдийг олон нийтэд тайлбарлажээ. Дэд бүтцийн хөгжлийн хөтөлбөрүүд болон боловсролыг сайжруулах боломжтой болохын тулд “татварын цоорхойнуудыг” хаахын төлөө байгаа гэдгээ Обама хэлэв.
Ерөнхийлөгч энэ долоо хоногт хэлэлцэх төсвийн төсөлд санхүүгийн сахилга батыг дээшлүүлэхэд чиглэгдсэн эрмэлзэл гаргасныг хэлэв. Сангийн яамны хамгийн сүүлчийн мэдээгээр, АНУ-ын 2013 оны төсвийн алдагдал хоёр дахин буурсан байна.
Сэтгэгдэл ( 0 )