Үйлдвэрүүдийг төмрийн хүдэр, баяжмалаар хангана

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 04

Уул уурхайн яам, Монголын төмөрлөг үйлдвэрлэгчдийн холбоо хооронд Монгол Улсад төмөрлөгийн үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэхэд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Дээрх санамж бичигт Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжид, Монголын төмөрлөг үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн Х.Энхсайхан нар гарын үсэг зурлаа. Монгол Улсад төмөрлөгийн үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэхэд хамтран ажиллах, санамж бичгийг байгуулснаар дотоодын хэрэгцээг хангах, улмаар экспортод гаргах зорилгоор томоохон хэмжээний хүчин чадал бүхий гангийн үйлдвэр барихаар ажиллаж байгаа Засгийн газрын бодлогыг дэмжих, тэргүүн ээлжинд зах зээлийн үнээр эдгээр үйлдвэрийг төмрийн хүдэр, баяжмалаар хангах, стратегийн ач холбогдолтой түүхий эд болох төмрийн хүдрийг урт хугацааны төлөвлөлтийн дагуу зохистой хэмжээгээр олборлох, баяжуулах, боловсруулах чиглэлээр тогтвортой хамтран ажиллах юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top