Уул уурхайн зураг төсөл боловсруулах эрх бүхий аж ахуйн нэгж, байгууллагуудыг аттестатчиллаа

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 04

Уул уурхайн сайдын тушаалаар уул уурхайн зураг төсөл боловсруулах эрх бүхий аж ахуйн нэгж, байгууллагуудыг аттестатчилах ажлыг зохион байгууллаа.

 

Аттестатчиллын ажлын зорилго нь уул уурхайн үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/, зураг төсөл боловсруулж буй эрх бүхий байгууллагуудын хийж гүйцэтгэж байгаа ажлын чанар, арга зүй, үр өгөөж, дадлага туршлага, хүний нөөцийн чадавхи, мэргэжлийн түвшин зэрэгт үнэлэлт дүгнэлт өгөх, энэ үндсэн дээр уул уурхайн салбарын зураг төслийн ажлыг сайжруулах чиглэлээр санал зөвлөмжийг боловсруулж холбогдох байгууллагуудад танилцуулах, энэ чиглэлээр шаардлагатай арга хэмжээний төсөл боловсруулахад чиглэгдсэн.

 

Уул уурхайн зураг төсөл боловсруулах чиглэлээр 50 гаруй тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллага ажиллаж байгаагаас 30 гаруй нь аттестатчлалд хамрагдсан.

Аттестатчиллын дүнгээс үзэхэд зураг төслийн чиглэлээр ТЭЗҮ, зураг төсөлд төрөл бүрийн тусгай программ хангамж ашиглан уул уурхайн техн

ологийн зургийг төлөвлөх зэрэг ололттой талууд бий болсон хэдий ч ихэнх компани тогтсон ажлын байргүй /оффис/, мэргэшсэн зөвлөх инженерүүдийг тогтмол ажиллуудаггүй, зөвхөн шаардлагатай тохиолдолд харилцан тохиролцон нэрийг нь ашигладаг, хийгдсэн ТЭЗҮ нь чанарын шаардлага хангахгүй, олон дахин засуулдаг, нэгдсэн арга зүй байхгүй зэрэг нийтлэг дутагдал ажиглагдаж байна.

 

Уул уурхайн зураг төсөл боловсруулах эрх бүхий аж ахуйн нэгж, байгууллагуудыг аттестатчилалд доорх компаниуд хангалттай дүн авсан байна.

 

1    ШУТИС-ийн харъяа “Уул уурхайн хүрээлэн” УҮГ

2    “Гложекс” ХХК

3    “Кью Эм Си”ХХК

4    ШУТИС-ийн  “УУТСТөв”

5    “Бал чулуу” ХХК

6    “Евро Азия Майнз” ХХК

7    “Гүрэн”ХХК

8    “Абсолют Майнинг” ХХК

9    “Мон-Атом” ХХК

10    “Эм Эм Эн Си” ХХК

11    “МакроманМонголиа” ХХК

12    “Ширээгийн шугуй” ХХК

13    “Пауэр Опен Пит” ХХК

14    “Топазия” ХХК

15    “Ай Эм Кэй” ХХК

16    “Прожект Майнинг” ХХК

17    “Эрдэнэт Гранд майнинг” ХХК

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(202.131.225.197) 2019 оны 08 сарын 05

хэдэн монопол болчихсон гарууд л байна. энэ чиглэлээр шинэ залуу компаниудад ямар ч өрсөлдөх боломж олгохгүй байна. Үхсэнийх нь старт ап дэмжих

0  |  0
иргэн(103.26.194.36) 2013 оны 11 сарын 05

худлаа аттестатчилал явуулдагаа болио чээ. Ичихэд яадаг байнаа үүнийг зохион байгуулсан улсууд....

0  |  0
Top