Нийтийн анхаарлын төвд байсан МАН-ын Их хурал болдгоороо болж удирдлагын аппарат нь өөрчлөгдлөө. Шинэчлэх шаардлагын тухай ярьж багагүй хугацааг үдсэн намд үнэхээр шинэчлэл ирэх үү гэдгийг цаг хугацаа харуулах биз. Гаднаас нь харахад намынхаа шинэчлэлийг төдийлөн дэмжээгүй танил гишүүд ч цөөнгүй бий. Тухайлбал “Шинэчилье” хөдөлгөөнийг орхин Америкт боловсрол эзэмшихээр явсан НАМЗХ-ны тэргүүн Л.Оюун-Эрдэнэ тэдний нэг. Уг нь түүнийг У.Хүрэлсүхийн залуусын нэг гэх тодотгол дагадаг ч тэрээр лав энэ удаадаа татгалзсан харагдана. Гэхдээ нэгийг бодож суугаа биз. Ямартай ч өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр асар өндөр рейтингтэй явсан Б.Бат-Эрдэнэ аваргыг ганнам стайл бүжиглэ гэж зөвлөж байгаад бүжиглүүлж оноо алдуулсан хүн бол тэр гэдэг. Уг нь аварга өөрөө би бөх хүн ийм бүжиг бүжиглээд дэмий байх гэхэд нь Л.Оюун-Эрдэнэ “зүгээрээ аваргаа.. харин ч олон нийтэд хүрнэ” гэж ятгаж байгаад бүжиглүүлсэн гэдэг. Тэгээд дараа нь юу болсныг хүмүүс мэдэж байгаа. Аварга ганнам стайл бүжиглэснээрээ олонд хүрэх биш харин ч зохицолгүй юм боллоо гэгдэхэд хүрсэн. Тэгвэл намдаа ийм маягаар хувь нэмрээ оруулж яваа Л.Оюун-Эрдэнэ номын дуу ихээр сонсож дуусчихаад чухам ямар хувь нэмэр оруулах нь бас сонин.

Сэтгэгдэл ( 7 )
ухнын хүрэлсүхийн үнэнч фен нь биздээ,бас дарга болно,мөнгөөр тоглоно гэж боддог мангаруудын л нэг биз
ardchilaliin orond ireed kommunistsyrtchilgaa xiij baigaa biz, terneed yax gej amerikt baix bilee xa xa
Harvard-d kurst suuj bgaa hun ergej ireed erunhiilugch bolchih ch yum biluu.
oo allah abdul onigoo erdene
ёстой онигоотой юм болсоон ёстой тэр бүжгий нь хараад бөөлжихөө дөхсөн хэлэх ч үг олдоогүй
amia hicheesen zaluu bnlee
bas N.Enkhbayariig n number1 geed l hudulguun hiigeed l unagaj bail uu?