Эх орныхоо эдийн засагт санаа зовсон уу? ”Том” албанд томилохгүй байгаад гомрохсон уу?

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 11

УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзах өргөдлөө өгөөд байгаа Р.Амаржаргалын ярьсаныг эргэн санахад:  Монгол Улсын 2013 оны төсвийн тодотголыг хэлэлцэх үеэр:  "Миний ойлгож байгаагаар өргөн барьсан төсвөө Сангийн сайд, Ерөнхий сайд хамгаалж, тоо болгоных нь төлөө тулалдах ёстой биз дээ. Гэтэл 20, 30 хувиар өсгөөд байхад юу ч болоогүй юм шиг за, за гээд явж байсан хүмүүс хариуцлага хүлээх үү, үгүй юү.  

Ийм хөөсрүүлсэн төсөл УИХ-д оруулж ирж батлуулсан олонхийн бүлэг хариуцлага хүлээх үү. Хөөсрүүлсэн төсвийг УИХ-д оруулж ирсэн Төсвийн байнгын хороо, Төсвийн байнгын хорооны дарга хариуцлага хүлээх үү, үгүй юү?

 Бид эцсийн  эцэст юу ч болоогүй юм шиг Монгол Улсын төсвийн тодотголын орлого тэдэн төгрөг, зарлага тэд гээд алх цохино. Харин хариуцлага хүлээх хүн олдохгүй байгаа бол би хариуцлага хүлээе. Би улс төрийн хариуцлага хүлээхэд бэлэн байна. УИХ-ын гишүүний хувьд 2013 оны төсвийг хэлэлцэж байхад шүүмжилж байсан. Болохгүй, буруу гэдгийг янз бүрийн хэлбэрээр илэрхийлээд эсрэг санал өгсөн. Би УИХ-ын гишүүнээсээ татгалзахад бэлэн байгаа.  

Тэгэхээр хэн нэгэн хүн үүний төлөө хариуцлага хүлээх ёстой. 1,4 их наяд төгрөгөөр Монгол Улсын эдийн засгаар тоглочихоод юу ч болоогүй юм шиг цөмөөрөө сайхан царайлаад суугаад байх хэрэггүй. Бид улстөрч гэж нэрлэгдээд байгаа юм бол хэн нэгэнд хариуцлага хүлээх хэрэгтэй гэдгийг хэлмээр байна" гэж байсан юм.

Мөн надад чамламгүй мэдлэг, туршлага, чадвар, итгэл үнэмшил байна  Тиймээс би  УИХ-ын даргын ажлыг бусдаас илүү хийж чадна. Гэж  ярьж байсан удаа ч  бий. Тэгвэл эрхэм гишүүн маань энэ удаа УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзах шийдвэрийг гаргажээ. Уг шийдвэрийг гаргах болсон шалтгаан нь юу вэ? Үнэхээр эх орны эдийн засгийн асуудалд санаа зовсон уу? "Том" албанд томилохгүй байгаад гоморхсон уу? Өөрийгөө энэ намд үнэ цэнэтэй гэдгээ мэдрүүлэхийг хүссэнэ үү?   

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
сүхээ(202.179.22.89) 2025 оны 03 сарын 13

УИХ_ын гишүүн Амаржаргал хариуцлага тооцох тухай яриад шаардаад байхад эс тоож байгаа учраас улс төрийн их зориг гарган ийм шийдвэр гаргасан байхаа. Манайд улс төрийн ёс зүй гэж өчүүхэн ч байхгүй нь эмгэнэл. Ёстой жинхэнэ дүр эсгэсэн ардчилалтай гэдэг нь гадаадынханд хүртэл ил байгаа. Талийгаач Зориг шударга чигийг баримталж байснаас гадуурхагдаж амиа алдсан гэдэг нь дах тусам тодорхой болж бна

1  |  0
Top