УИХ-ын гишүүнээс татгалзаад буй Р.Амаржаргалыг танихгүй хүн үгүй ч тэр нууцлаг нэгэн байж чаддаг. Түүний хувьд "Яагаад" гэдэг асуулт тун чухал. Яагаад өөрийн хувийн мэдээлэл болон үзэл бодлоо сэтгүүлчдэд тайлагнах ёстой гэж. Яагаад?... гээд л түүний ертөнц хаалттай болдог.
Харин түүний талаар олны мэддэг мэдээлэл нь 2004 онд сонгуулийн 64-р тойрогт бие даан нэр дэвшиж 2 дахь удаагаа, 2008 онд Ардчилсан намаас Ховд аймагт нэр дэвшин 3 дахь удаагаа, 2012 онд Сүхбаатар дүүрэгт нэр дэвшиж 4 дэх удаагаа УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа цөөхөн туршлагатай улс төрчдийн нэг. Тэрбээр улстөрийн талаар туршлага суусан цөөн мундагчуудын нэг. Гэхдээ тэр энэ удаа улстөрийн нүүдэл хийв үү, аль эсвэл үнэхээр шударга нэгэн гэдгээ батлан УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж байна уу гэдэг нь одоохондоо тодорхой бус байна. Ингээд нээгэмд танигдсан "Хаалттай хүн" Р.Амаржаргалын талаарх комментуудыг хүргэж байна.
1. Улстөрийн Пиар биш. Гэхдээ Р.Амаржаргалыг магтах зүйл цөөнгүй бөгөөд 21 настай дээд сургуулиа эдийн засагч мэргэжлээр төгссөн Р.Амаржаргал Монголын үйлдвэрчний эвлэлийн төв зөвлөлд зааварлагчаар ажил мэргэжлийн гараагаа эхэлжээ.
2. Р.Амаржаргал гишүүнийг 400 гаруй сая төгрөгний өртэй гэдгийг мэдэх үү. Их хурлын 76 гишүүн дотор хамгийн их өртэй, жил ирэх тусам өрийн хэмжээ нь нэмэгдсээр байдаг гишүүн бол Р.Амаржаргал гэдгийг АТГ-т өгсөн хөрөнгө, орлогын мэдүүлэгт дурьджээ. Тэрбээр 2002 онд банкуудад 76 сая төгрөгийн өртэй байсан бол энэ тоо 2011 онд хөрөнгө, орлогын мэдүүлэгт нь даруй 5 дахин өссөн үзүүлэлттэйгээр бичигдсэн байдаг.
3. Үүнээс харахад улсын мөнгө идэж биш банкнаас зээл авч өөрийн бизнесээ эрхэлдэг, олсон ашгаасаа хүүгээ буцаан төлдөг нэгэн байж болох талтай ч хүний эрээн дотроо могойн эрээн гаднаа гэж үг бийг санахад илүүдэхгүй.
4. Р.Амаржаргал хөрөнгөжүү гишүүдийн хажууд хэн ч биш. Тэрбээр “Мах экспорт” компанийн 50 хувийг дангаараа эзэмшдэг бөгөөд “Чинбай”, “Грэйт сити мон”, “Шим” ХХК зэрэг компаниудад хувьцаа эзэмшдэг, эдгээр хувьцааных нь нийлбэр дүн зах зээлийн ханшаар 15 сая гаруй төгрөгөөр үнэлэгдэх аж. Бүхэл бүтэн дөрвөн компанийн нэр байгаа гэхэд чамлахаар сонсогдож байгаа биз?
5. Р.Амаржаргал баярхахыг хүсдэггүй юу эсвэл цагаан хэл ам хүрнэ гэж үзсэн үү байнга өртэй хэмээн хөрөнгө оруулгын мэдүүлэгтээ мэдүүлсэн байдаг. Гэхээ 600 сая төгрөгний үнэтэй 1 орон сууц, 74 сая төгрөгний үнэтэй ланд 200, газар өмчлөлийн 1 гэрчилгээтэй хэмээн мэдүүлжээ. Түүний жилийн орлого 70 сая 368 мянган төгрөг.
6. Р.Амаржаргал суудал голдог сүрхий гишүүдийн нэг. Эр хүний цээжинд эмээлтэй хазаартай морь багтана гэгчээр төрийн тэргүүн болохоос бусад нь нэг их онц гойд биш гэж байгаа. Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг хэлэлцэх үед Батлан хамгаалахын, эсвэл Сангийн сайдын суудлыг эзлэх боломжтой байсан ч "Ерөнхий сайд асан хүн өмнөх карьераа дордуулж болохгүй. Ерөнхий сайд эсвэл УИХ-ын дарга, Ерөнхийлөгч гэсэн гурван суудлын аль нэгийг эзлэхгүй бол өөр юуг ч сонирхохгүй байгаа гэдгээ илэрхийлсэн.
7. Р.Амаржаргалыг ясны эдийн засагч гэхэд хилсдэхгүй. Тэрбээр жил болгон нэг банк залгидаг Төвбанктай болсон талаар машид шүүмжилсэн байдаг. “Хадгаламж” 2013, “Зоос” 2009, “Анод” 2008 онд гээд л жагсаалт үргэлжилж байгааг эрс эсэргүүцэгчдийг нэг.
8. Р.Амаржаргал олон жилд төрийн халаасанд байсан гэхэд харьцангуй цэвэрхэн нэртэй хүн юм.
9. Тэр өөрийгөө ичих нүүртэй хэмээн тодорхойлж байгаа нь таатай хэрэг юм. “Би УИХ-ын гишүүнээсээ татгалзахад бэлэн байгаа. Тэгэхээр хэн нэгэн хүн үүний төлөө хариуцлага хүлээх ёстой. 1,4 их наяд төгрөгөөр Монгол Улсын эдийн засгаар тоглочихоод юу ч болоогүй юм шиг цөмөөрөө сайхан царайлаад суугаад байх хэрэггүй. Бид улстөрч гэж нэрлэгдээд байгаа юм бол хэн нэгэнд хариуцлага хүлээх хэрэгтэй гэдгийг хэлмээр байна" гэсэн юм.
10. Ямартай ч бөөн юм болж байж УИХ-д гарчихаад шууд л “За би гишүүн болохоо болилоо" хэмээн мэдүүлдэг У.Хүрэлсүх мэтийн хүмүүсийн буухиаг үргэлжлүүлж байгаа нь цаанаа нэг л бодлоготой байгаа нь тодорхой. Өнөөдрийн хувьд Ж.Батзандан хүртэл гишүүний бүрэн эрхээсээ татгалзахад бэлэн гэдгээ мэдэгдээд байгаа. Тэд ер нь нэг мөсөн 76-уулаа татгалзчихвал амар ч юм шиг...
11.Р.Амаржаргал Монгол Улсын Засгийн газар залгамж халаагаа үргэлжлүүлж авч явах учиртай хэмээн үздэг. Тодруулбал засгийн газар Ардчилсан намынх, Ардын намынх гэж намчирхаж болохгүй гэдгийг бататган хэлээд байгаа аж. Гишүүний суудлаасаа татгалзаад байгай нь Н.Алтанхуягруу онилсон сануулга байж болох. Түүнийхээр бол улс төрчид ямар л үүрэг хүлээнэ тэр үүргээ өчүүхэн тайлбаргүй гүйцэтгэх учиртай гэж үздэг бөгөөд өнгөрсөн онд тэд үүргээ биелүүлж чадаагүй нь тэвчээрийг нь барсан гэдэг.
12. Р.Амаржаргал чамгүй гэдгэр хүн юм гээч! Яагаад суудлаасаа огцрох болов, таны ард хэн нэгэн байна уу? гэх мэтийн асуултыг огцрох санал хүргүүлснээс нэг минутын дараагаар сэтгүүлчид шалж эхэлсэн ч "нэгдсэн тайлбар хийнэ" гэдгээс өөр үг унагасангүй. Бас ч хатуу зарчимч хүн байх талтай.
13. Р.Амаржаргал Ардчилсан намд "Амаржаргал" гэх шинэ пракци үүсгээд түүндээ өөрөө хамаарагдаж байгаагаа мэдэгдэхийг бодоход үзэл бодолдоо үнэнчээр үлдэж хэн нэгний суган доогуур шургаагүй нь сайшаалтай.
14. Р.Амаржаргал нэг өдрийн дотор л жинхэнэ хэвлэлийн баатар болж амжлаа. Өдөр тутмын сонин, сайтуудаар түүнийг яагаад огцрох болсон талаар таамаг бүхий баримттай, баримтгүй олон материалууд "нисэлдэж" байна.
15. Өмнө нь Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, Төрийн хошой шагналт Н.Жанцанноров, УИХ-ын Тамгын газрын дарга асан Ц.Шаравдорж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх нар энэ албан тушаалаас татгалзаж байсан. Мөн Ц.Шаравдоржоос бусдынх нь хүсэлтийг УИХ хүлээн авч, бүрэн эрхээс нь түдгэлзүүлсэн байдаг. Харин энэ удаад Р.Амаржаргалыг яах эсэх нь тун ч бүрхэг байна.
Сэтгэгдэл ( 13 )
uls torchdos oortoo dugnelt hij chaddag hun buhnii moroodol bolson suudlaas sain duraaraa tatgalzaj bgaa ym bish u
mundag ediin zagch yum bol yahaaraa orond barigddag yum shal teneg hun unemshiheeregui yum bichih yum .joohon gazart buugaasai odoo.
A-s B ni mungu avchihaad uguhgui bhiig ur gene .A-s B mungu avchihaad uruu tsag tuhaidni tuluhiig zeel gene asar tom ylgaa bgaa shuu
АН-хан Хар пиараа хийгээд гоочлоод мэрээд эхэллээ дээ. Хамгийн их авилгач хулгайч луйварчид нь АН-хан шүү дээ. Бусдыг болохоор элдвээр нь харлуулж чадна. Та нарын бүхий л юмыг чинь мэднэ дээ. Нэг л өдөр ил гаргаад хаячихвал яанаа.
увсын -2ыг хархаар уур нь хүрээд байгаа юмаа ,хууль бусаар мөнгө тарааж гарч ирчээд яг өөдөөс нь хараад олон юм яриад байхаар хэний ч дургүй хүрнэ шүү дээ,энэ 2ыг эргүүлэн татахгүй бол их хуралд суухгүй гэсэн шүү
Энэ чинь тэгээд юу нь буруу байна. Төрөөс төрсөн тэрбумтнуудын хажууд юу ч биш өрөө төлөх тооцоогоо хийгээд зээлавсан байлгүй дээ сэтгүүлч биш эдийн засагч юм чинь.
уих-ын дарга, еронхий сайд нараас эхлээд олон хун хариуцлага хулээх естой байх. тэд нар амаржаргалаас ичих хэрэгтэй шуу. туунээс улгэр жишээ авч суралцах хэрэгтэй дээ
hen neg ni hariutslaga huleeh l yostoi shuu dee. altanhuyag, erdenebat 2 yu ch boloogui yum shig tsarialah yum
Bi jiriin neg deed bolovsroltoi ahmad hun gehed l ih hurliin gishuun bolood Bayanselenge ,Arvin Altanhuyaga metiin humuustei hamt suugaad yu yarij yu margah ve gej ooriin erhgui l boddog yum.Tegehed Amarjargal,Batzandan nar bodoj l taaraa shuu dee Ingej bodoj baigaa hun mongoliin seheeten dund olon baigaa.
Bi jiriin neg deed bolovsroltoi ahmad hun gehed l ih hurliin gishuun bolood Bayanselenge ,Arvin Altanhuyaga metiin humuustei hamt suugaad yu yarij yu margah ve gej ooriin erhgui l boddog yum.Tegehed Amarjargal,Batzandan nar bodoj l taaraa shuu dee Ingej bodoj baigaa hun mongoliin seheeten dund olon baigaa.
зүгээр л АН-ын захиалгаар бичсэн захиалгат нийтлэл л байна шүү дээ одоо монголд өргүй хүн байгаа юм уубүгд л өрний хар туламнууд байдаг юм байхчивлээ тавьсан өрөөрөө л тансаглаад явдаг юм байналээ ш дээ