Монгол Япон хоёр улсын хамтарсан “Ганцхан оноо” уран сайхны кино энэ сард явагдсан Америкийн Спортын
киноны наадмын бүрэн хэмжээний уран сайхны киноны төрөлд тэргүүн байр эзэлж, гран при шагнал хүртлээ. Тав дах удаагаа явагдаж байгаа “All sports film festival”-д дэлхийн 33 орны бүтээл өрсөлджээ. Наадмын шүүгчдэд “Ганцхан оноо” нь киноны бейсболын спортын сонирхолтой талыг сайн дүрсэлжээ. Мөн спортоор дамжуулан гадаад орны залуус хэрхэн анд найз болж байгааг харуулсан нь ихэд үнэлэгдсэн юм байна.
Сэтгэгдэл ( 0 )