Хойд Солонгост төрийн айлчлал хийгээд ирсэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр дахиад төрийн айлчлал хийхээр мордлоо. Энэ сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд Мянмарын Холбооны Бүгд Найрамдах Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам, Бүгд Найрамдах Сингапур Улсуудад тус тус айлчлах юм. Тэгэхээр Монгол Улсын Ерөнхийлөгч эх орондоо 11 хоног байхгүй нь. УИХ төсвийн хуулийг үзэглэчихсэн, улстөрөөс шууд хамаарсан улстөрийн амьдрал нэг хэсэгтээ шийдвэр үзэглэгдэх цаг мөчид барьцаалагдахгүй болсон мэт өдрүүдэд Ерөнхийлөгчийн энэхүү айлчлал хийгдэж байна. Ерөнхийлөгчийн Зүүн Өмнөд Азийн орнуудад хийх энэхүү айлчлал нь бүс нутгийн интеграцид Монгол Улсын идэвхтэй оролцоог хангаж, АСЕАН-ы яриа хэлэлцээний түнш болох, АПЕК болон Зүүн Азийн Дээд түвшний уулзалтад оролцох зэрэг гадаад бодлогын зорилтыг урагшлуулахад нэн чухал ач холбогдолтой айлчлал болно гэх мэдээллийг Ерөнхийлөгчийн тамгын газраас өгч байна.
Ерөнхийлөгч айлчлалынхаа хүрээнд БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгт болох олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад хүндэт зочноор оролцож, Монгол Улсын бизнес, эдийн засгийн өнөөгийн орчин, нөхцөл байдлын талаар илтгэл тавина гэсэн.
Мөн Мьянмарын Ерөнхийлөгч Тейн Сейн, Вьетнамын Ерөнхийлөгч Чыөнг Тан Санг, Сингапурын Ерөнхийлөгч Тони Тан Кенг Яам нартай ганцаарчилсан уулзалт болон хоёр талын албан ёсны хэлэлцээ хийж, албаны бусад арга хэмжээнд оролцох бөгөөд Ерөнхийлөгчийг дагалдан Гадаад харилцааны сайд Л.Болд зэрэг албаны төлөөлөгчдөөс гадна бизнес, хувийн хэвшлийн томоохон баг дагалдан яваа.
Тэгэхээр Ерөнхийлөгчийн айлчлал хийж буй орнуудтай бид ямар байдлаар түншилж ирснийг эргэн харъя.
Ардчилалд зүтгэсэн Мянмар
Монгол-Мьянмарын хооронд 1956 онд дипломат харилцаа тогтоосноос хойш анх удаа төрийн тэргүүний хэмжээнд хийж буй энэ удаагийн айлчлал нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлж, шинэ шатанд гаргахад бодит хувь нэмэр оруулах түүхэн айлчлал гэдгээрээ онцлог аж.
Тэгвэл бид Мьянмарын ардчиллын билэг тэмдэг болсон хатагтай Ан Сан Су Чигийн талаар мэдэх билээ. Мьянмарын ардчиллын төлөө тэмцэгч тэрээр Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг /АОХН/-ийн Сайд нарын долдугаар бага хуралд оролцохоор Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар манай улсад айлчилж байсан. Тэрээр газар зүйн байршил, байгаль цаг уурын эрс тэс уур амьсгалыг эс тооцвол Монгол Улсын иргэд гадны хүн, мөн монголчуудыг өөрийн зүрх сэтгэлээс хол хүн гэж бодогдоогүй тухайгаа хэвлэлийнхэнд хэлж байсан юм. Хатагтай Ан Сан Су Чи “Монгол бол ардчилалд тайван замаар шилжсэн орон. Орон орны ардчилалд хүрсэн зам өөр. Ардчиллыг загварчлах ёсгүй. Үүнээс би аль болохоор татгалздаг. Загварчлах тусмаа бид ардчиллыг хязгаарлаж хайрцагладаг. Ингэснээр ардчиллаар дамжиж түгэн дэлгэрүүлдэг үзэл баримтлалыг хязгаарлаж байгаа гэж үздэг. Ардчилал бол бидний сонгосон зам учраас ямар байх нь бидний ухаанаас шалтгаална. Монголын ардчилал манайхаас хол тасарч түрүүлж яваа. Манайх ч ардчиллын замаар амжилттай замнаж явна” хэмээн сэтгүүлчдэд ярьж байв.
Вьетнамтай ахисан харилцаа
Бүгд Найрамдах Социалист Вьетнам улстай манай улс уламжлалт, найрсаг харилцаатай. Вьетнам улс дэлхийн бүх улстай улс төр, нийгмийн тогтолцооны хэлбэрийг үл харгалзан харилцаа, хамтын ажиллагаагаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх, дотоодын хэрэгт үл оролцох, харилцан адил, харилцан ашигтай байх зарчмуудын үндсэн дээр өргөжүүлэн хөгжүүлэх, социалист орнууд болон хөрш орнуудтай эв нэгдэл, найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхийг эрмэлзсэн, энхтайван, үндэсний тусгаар тогтнол, ардчилал, нийгмийн дэвшлийн төлөөх дэлхийн ард түмнүүдийн нийтлэг үйлс, хүчин чармайлтыг идэвхтэй дэмжиж, оролцох чиглэлээр энхтайван, найрамдалт харилцааг эрхэмлэсэн гадаад бодлого явуулна гэж БНСВУ улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлд тодорхойлсон байдаг.
Манай хоёр улсын тухайд өнгөрөгч оны арванхоёрдугаар сард зах зээлийн эдийн засгийн статусаа харилцан хүлээн зөвшөөрсөн юм. Тодруулбал, Монгол, Вьетнамын уламжлалт найрсаг харилцааг бэхжүүлэх, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэх зорилгоор хоёр тал зах зээлийн эдийн засгийн статусыг харилцан хүлээн зөвшөөрөх тухай ноотыг Элчин сайд Хоанг Туан Тхинь Гадаад харилцааны яамны ТНБД Г.Цогтсайханд гардуулсан.
Хоёр улсын хооронд зах зээлийн эдийн засгийн статусаа харилцан хүлээн зөвшөөрсөн нь хоёр орны ард түмний хүсэл эрмэлзлэл, эрх ашгийг хангасан, Вьетнам-Монголын найрамдал, хамтын ажиллагааны Гэрээнд нийцсэн чухал алхам болсон гэж судлаачид үзсэн юм.
Монгол Улсын Их хурлын дарга 2010 онд тус улсад айлчилсан байдаг.
Манайх эхэлж Сингапурын талд санал тавьсан
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Сингапурын Ерөнхийлөгч Тони Тан Кенг Яамтай ганцаарчилсан уулзалт хийнэ гэж буй. Тэгвэл манай хоёр орны хооронд 1970 оны 6 дугаар сарын 11-нд дипломат харилцаа тогтоосон байдаг. Албан ёсны тогтоох саналыг манай тал гаргажээ. Улс төрийн харилцаа 1973 онд манай ГЯЯ-ны төлөөлөгчид Сингапурт айлчилсан. Манай Элчин сайд 1976 онд Сингапурт ИЖБ-ээ барьсан. Сингапурын Засгийн газар 1994 оны 12 дугаар сард БНСУ-д суугаа элчин сайдаа манай улсад хавсарган томилохоор шийдвэрлэснээ мэдэгдэж байжээ. Сингапураас Монголд суух анхны элчин сайд П.Э.Фонг 1995 оны 5 дугаар сард ирж ИЖБ-ээ барьсан байдаг.
Монгол Улсын Ерөнхийлөгчдөөс Н.Багабанди 2001 оны 2 дугаар сарын 15-17-нд Сингапур улсад төрийн айлчлал хийж байсан. Энэхүү айлчлал Монгол, Сингапурын харилцаа, хамтын ажиллагааг шинэ зуунд гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал алхам болсон. Айлчлалын үеэр Монгол Улсын болон Сингапур улсын жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн хооронд хамтран ажиллах асуудлаар харилцан ойлголцох Санамж бичигт гарын үсэг зурсан байна. Мөн Монгол Улсын Техникийн Их сургууль, Нанянгийн технологийн их сургуулиудын хооронд харилцан ойлголцох Санамж бичигт хоёр сургуулийн захирлууд гарын үсэг зурж, мэдээлэл харилцан солилцох, мэргэжлийн тэнхимүүдийн хооронд хамтран ажиллах, тодорхой төслүүдийг судлан хэрэгжүүлэх зэрэг чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсон байдаг.
Гадаад харилцааны дэд сайд Ж.Чойнхор 1994 онд Ерөнхий сайдын бие төлөөлөгчөөр Сингапурт айлчлахдаа Ерөнхий сайдын илгээлтийг гардуулж, Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, хамгаалах тухай хэлэлцээрийг үзэглэсэн байна. Тэр үеэр Сингапурын Ерөнхий сайд хоёр орны улс төр, эдийн засгийн харилцааг өргөжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлж, Азийн орнууд болон бүс нутгийн байгууллагуудтай харилцаагаа хөгжүүлэх манай хүчин чармайлтыг дэмжихээ мэдэгдсэн байна. Энэхүү айлчлалын үеэр хоёр орны иргэдийг хоёр долоо хоногийн хугацаанд харилцан визгүй зорчуулж байхаар тохиролцжээ. Ерөнхий сайд П.Жасрайн 1995 оны 7 дугаар сард Бүгд Найрамдах Сингапур улсад хийсэн албан ёсны айлчлал нь манай улсын гадаад бодлого, үйл ажиллагааг Зүүн Өмнөд Азид идэвхжүүлэх, тус бүс нутгийн орнууд, түүний дотор Сингапуртай харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх аятай уур амьсгал бий болгох, Ази, Номхон далайн бүс нутгийн хамтын ажиллагааны бүтцэд манай улсыг хамруулах нөхцөл бололцоог бүрдүүлэхэд чиглэсэн алхам болсон гэж үздэг байна.
Тэгэхээр өнгөрсөн жилүүдэд ийм харилцаатай явж ирсэн улс орнуудад Ерөнхийлөгч айлчлал хийж байна.
Б.Итгэлт
Сэтгэгдэл ( 5 )
Humuusiin bichij byi yag unen. Hudalch elbegee door hiih yim baihgui boljee ichmeer yum.yls ornoo gadnii orontoi haritsuulj ichdeggui yum bhdaa.
Дэлхийн бүх орныг үзэх очиж өөрийгөө магтаж лекц унших өөр ажил Эбээд байхгүй болжээ. Үхэр монголчууд Элбэгдоржийгоо магнайдаа залан тахин шүтсээр мөхнө. Хохь нь тэр.Үлдсэн хугацаандаа сайхан аялаж жаргах хэрэгтэй дахиад ерөнхийлөгч болж хүссэнээ хийж чадахгүй. Багаа сайн бүрдүүлж үхтэлээ хийсэн нүглээ илэрүүлэхгүй байх аргаа л бодох хэрэгтэй. Тэхгүй зугаалсаар байгаад буучихвал хийсэн нүглүүд чинь илэрч гай тарина шүү. Араа сайн хий. МАН МАХН-ханыг өндийхгүй болтол сайн намнах хэрэгтэй.
Сүүлийн үед нэгэн бахархмаар мэдээлэл дэлхийн улсуудаар тархсан байна Энэ иь Гиннесийн номонд нэгэн шинэ номинаци орсон бөгөөд энэ номинаци нь дэлхийн бүх улсад нэг ч улсыг алгасалгүй айлчилсанядуу буурай улсын ерөнхийлөгч гэсэн номинацид Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж таныг нэр дэвшиж ялалт байгуулсантул энэ 2013 оны 12 сарын 31 нд Саран дээр гардуулах тул та товлосон цагт ирж шагналаа авна уу гэж албан ёсоор Гиннесийн номд бүртгэх дээд зөвлөлөөс мэдээллээ гэсэн байна Гэвч бидэнд нэгэн асуудал байнаа эрхэм ерөнхийлөгчөө бид ядуу буурай улс тул та минь яаж саран дээрээс очиж шагналаа авнаа. Болохгүй бол ард түмнээсээ болон дэлхий нийтээс хандив гуйхгүй юу дэ Эбээ минь...
eronhiilogch bhgui bh n deer bsan shuu xa xa xa bsan ch medelgui teneg amitan ym chin xa xa xa orchooloo gargaach eeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeee teneed bhaarrrrrrrrrrrrrrrrrrrrrrrrrr rrrrrrr
zasssssw zasssssss