УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр хуралдаж УИХ-ын гишүүн Р.Амаржаргалын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай асуудлыг хэлэлцээд олонхи нь "Хүсэлтийг хүлээн авах боломжгүй" гэж үзжээ. Учир нь Р.Амаржаргал гишүүн 2012 оны сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшин өрсөлдсөн мөн дөрвөн удаа УИХ-д сонгогдсон, Ерөнхий сайд байсан туршлагатай улстөрч хэмээн АН-ынхан үзсэн байна. УИХ-ын гишүүн Р.Амаржаргал арваннэгдүгээр сарын 17-нд УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхээс татгалзах хүсэлтийг УИХ-д тавьсан билээ. Энэ асуудлыг өнөөдөр бүлгээр хэлэлцэж байгаа бөгөөд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо мөн хэлэлцэх юм байна. Ингээд энэ долоо хоногт багтаад УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэгдэх аж.

Сэтгэгдэл ( 0 )