Ерөнхийлөгчийг хүндэтгэн зоог барьж, бэлэг солилцжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 19

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын /МХБНУ/ Ерөнхийлөгч Тейн Сейн нар Монгол-Мьянмарын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцлоо. Дипломат болон албан паспорттой иргэд харилцан визгүй зорчих хэлэлцээрт Монгол Улсын Их Хурлын гишүүн, Гадаад харилцааны сайд Л.Болд, МХБНУ-ын Гадаад хэргийн сайд Уунна Маунг Луин нар гарын үсэг зурав.

 

Дараа нь МХБНУ-ын Ерөнхийлөгч Тейн Сейн Монгол Улсын Ерөнхийлөгчийг хүндэтгэн зоог барьж, харилцан бэлэг дурсгалын зүйл солилцлоо. Хүндэтгэлийн зоогийн дараа Монгол Улсын Ерөнхийлөгчид зориулсан хүндэтгэлийн урлагийн тоглолт болов.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top