Улсын Их Хурал дахь бие даагч гишүүдийн зөвлөл мэдээлэл хийж, Улсын Их Хурлаар энэ долоо хоногт хэлэлцэх асуудлын талаар байр сууриа илэрхийллээ.
Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн хэлэхдээ, “ Нийтийн ашиг сонирхлын тухай хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулахаар болсон байна. Бид хуулийн төсөл санаачлагч Ж.Батзандан, О.Баасанхүү нартай адил байр суурьтай байгаа. ҮАБЗ-д ажиллаж байсан хүн гадаадын компанид ажиллаж болохгүй гэсэн заалтыг О.Баасанхүү гишүүн оруулсан байна. Энэ бол зүйтэй юм. Оюутолгойн гэрээ хэлэлцэж байх үед төрийн өндөр алба хашиж байсан хүмүүс “Дэлхийн өсөлт” гэж компани байгуулаад, гадаадын санхүүжилтээр ард түмний тархийг угаах ажилд оролцсон. Одоо тэр компани байхгүй болсон. Мөн Нийтийн ашиг сонирхлын хуульд офшор бүсэд данс нээх тухай асуудлыг хөндсөн байна. Төрийн албанд ажиллаж байсан хүн ажилласан хугацаанаасаа хоёр жилийн дотор офшор бүсэд данс нээхгүй байх, гаднын компанитай хамт хөрөнгө оруулалт хийхгүй байх гэсэн зүйлийг Ж.Батзандан гишүүн санаачилсныг дэмжиж байна.
Алтны ил тод байдлын тухай хууль энэ долоо хоногт үргэлжлэн хэлэлцэгдэнэ. Энэ хуулийн төслийг бид дэмжихгүй байгаа. Энэ жил Оюутолгой 28 тонн алт экспортолно. Дэлхийн зах зээлд нэг кг алт 50 мянган ам.доллар байгаа гэж үзвэл таван хувь нь 75 сая доллар болох юм. Энэ жил бид Оюутолгойгоос 164 тэрбум буюу 94 сая ам.доллар оруулахаар төлөвлөж байгаа. Бид нөөц ашигласны төлбөрийнхөө 40 хувийг чөлөөлөөд өгвөл 37 тэрбум төгрөг болж байгаа юм. Тийм учраас алтны роялтагийн таван хувийг хөнгөлөх асуудалд манай зөвлөл эсрэг байр суурьтай байна. Хэрвээ хөнгөлчихвөл Ирэх жил Оюутолгойгоос авах 94 сая ам.долларынхаа 34 сая-ыг нь буцааж өгөх болчихоод байна” гэлээ.
Мөн УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, “Сонгуулийн хууль болон Газрын тосны хууль энэ долоо хоногт байнгын хороогоор хэлэлцэгдэнэ. Газрын тосны хуулинд ашиг сонирхлын зөрчил явдаг. Ажлын хэсгийн явцад ашиг сонирхлын зөрчлөө тулгах, хэрэгтэй заалтыг хасах гэсэн зүйл ажиглагдаж байна. Газрын тосны хууль зөвхөн ажлын хэсэг, гишүүд гэлтгүй олон нийтийн оролцоотой сайн хууль гарах ёстой гэж хэлмээр байна. Сонгуулийн хуулийн ажлын хэсэг энэ долоо хоногт хуралдана. Сонгуулийн хууль хир сайн гарснаас улс орны хөгжил шалтгаална.
Нийт УИХ-ын гишүүдийн 30 хувь нь намын жагсаалтаар сонгогдсон. Үүнийг 50 хувьд хүргэх санал цухалзаж байна. Намаас ард түмний сонголтыг авахыг эсэргүүцэж байна” гэв.
Харин УИХ-ын гишүүн С.Ганбаатар хэлэхдээ, “Энэ долоо хоногт Соёлын өвийн тухай хуулийг хэлэлцэнэ. Үүн дотор аман өвийг бага оруулсан байна. Үлгэр, домог, тууль өнөөдөр үндсэндээ хаягдаж байна. Телевиз, радиогаар нэг орны соёлын талаар мэдээлэл 40 хувиас хэтэрсэн тохиолдолд тухайн ард иргэдийн өв соёл алдагдах аюулд ордог. Тэр дундаа биет, биет бус, үлгэр домог ярьдаг байдал туйлын багассан байгаа. Тийм учраас энэ талаар ЕБС-ийн хичээлд оруулдаг болох санал оруулж байгаа” гэлээ.
Мэдээллийн дараа гишүүд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.

Сэтгэгдэл ( 6 )
Alban tasalgaa,amraltiin bolon VIP uruund bairshuulan dasgal surgalt hiij togloj boloh Office Golfiin ij burdeluud zarj bna.Uund:Modon suuritai ni(3m urt 2zamtai zulegtei,bombog butsaagchtai,tsohiuriin taviurtai,putter-n set)-350000tog,ABC suuritai ni(3m urt 2zamtai zulegtei,putter-n set)-260000tog,ABC suuritai(3m urt 1zamtai zulegtei,putter,2sh bombogtei)-180000tog,Dasgal surgaltiin tsohilt hiih tor(3m urt*2.20h*1.80orgon,10sh golf bombogtei)-290000tog,Golf surgaltiin zoolon bombog-2500tog.Tanhimiin Mini Golf club.Utas:95000020
НАМЫН НЭРЭЭР ГУЛСАЖ ИХ ХУРАЛД ОРОХЫГ БОЛИУЛАХ ХЭРЭГТЭЙ. ГИШVVНИЙ ХАЛДАШГVЙ ДАРХАН ЭРХ ЭДЛЭХ ГЭСЭН ЛУЙВАРЧИД НАМЫН НЭРЭЭР ИХ ХУРАЛД ОРОЖ БНА.
ХАР ДАВААСҮРЭН ЭД НАР СҮҮЛИЙН ИХ Л САНДРАЛЫН БАЙДАЛД ОРЧИХСОН БАЙНА. УЧИР НЬ МАН-ЫН ДАРГААР М.ЭНХБОЛД СОНГОГДСОНД ГЭНЭ. М.ЭНХБОЛД ХЭНТЭЙ Ч ҮГ ХЭЛЭЭ ОЛОЛЦОЖ ЧАДДАГ. УДАХГҮЙ БИЕ ДААГЧ НАРЫН ДАВАРСАН БАЙДАЛД ЦЭГ ТАВИГДАНА. ХАР ДАВААСҮРЭН МУУ ХҮН, ГЭМГҮЙ ЦАРИАЛЧХААД ИХ ХУЛГАЙЧ ЗАНТАЙ ХАР ХОГ БАЙГАА ЮМ.
НАМЫН НЭРЭЭР ГУЛСАЖ ИХ ХУРАЛД ОРОХЫГ БОЛИУЛАХ ХЭРЭГТЭЙ. ГИШVVНИЙ ХАЛДАШГVЙ ДАРХАН ЭРХ ЭДЛЭХ ГЭСЭН ЛУЙВАРЧИД НАМЫН НЭРЭЭР ИХ ХУРАЛД ОРОЖ БНА.
Ard tumnii songoh erhiig hyazgaarlah yamar neg helberiig bid eserguutsne. Jagsaaltaar 39 huvi gedeg bol baij boloh hamgiin ih huvi gej uzej baina. 25 huvi baival zohiltoi. Irged bidbuh sanaliin 75--iig songomoor baina.Songogchdiin songoh erhiig tanaj baihaar Esvelsonguuli ene ter gej urgui mongo zaral guigeer nam ni tomilchihoj baival deer bish uuh e he. Bid sanal ogoh erhee humasluulmaargui l baina.
Ard tumnii songoh erhiig hyazgaarlah yamar neg helberiig bid eserguutsne. Jagsaaltaar 39 huvi gedeg bol baij boloh hamgiin ih huvi gej uzej baina. 25 huvi baival zohiltoi. Irged bidbuh sanaliin 75--iig songomoor baina.Songogchdiin songoh erhiig tanaj baihaar Esvelsonguuli ene ter gej urgui mongo zaral guigeer nam ni tomilchihoj baival deer bish uuh e he. Bid sanal ogoh erhee humasluulmaargui l baina.