УИХ-ын дарга З.Энхболд Ц.Нямдоржийн алдааг давтаж хууль зассан уу

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 27

УИХ-ын дарга З.Энхболдыг хууль ёсчлогдсны дараа завсар хийсэн гэж үзэж байгаа гэх шум саарал ордноор тарлаа. Учир нь ирэх оны төсвийн тухай хуулинд хэн нэгэн нь “Гар хүрсэн” нь тодорхой болсон байна.

Эл асуудлыг МАН-ын гишүүд илрүүлсэн бөгөөд өдгөө эл асуудал нь тус намын УИХ дахь бүлгийн хурал дээр хөндөгдөж, УИХ-ын дарга З.Энхболдыг огцруулах тухай асуудлыг ч хөндөж магадгүй болоод байгаа тухай яригдаж эхэлжээ.

Засвар хийгдсэн гээд байгаа заалтын тухайд “Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн эцсийн найруулгад дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх өрийн хэмжээг 40 хувиас хэтрүүлэхгүй” гэж заагдсан бөгөөд энэ нь эцсийн найруулга болж ёсчлогдсон байна. Гэтэл дээрх заалтыг “60 хувиас хэтрүүлэхгүй” хэмээн өөрчилсөн нь тодорхой болжээ.

Тиймээс МАН-ын бүлэгийнхэн энэ асуудалд нухацтай хандаж эзнийг нь олж хариуцлага хүлээлгэх тухай асуудлыг ярьж байгаа аж. Тэдний таамгаар бол УИХ-ын Тамгын газрын ажилтнууд засвар хийх боломжгүй бөгөөд гагцхүү УИХ-ын дарга З.Энхболд эл өөрчлөлтийг хийсэн байх магадлалтай гэж үзэж байгаа юм байна. Хэрэв УИХ-ын дарга З.Энхболд дээрх өөрчлөлт, засварыг хийсэн бол хэдэн жилийн өмнө ор хөнжилдөө хууль засаад суудлаасаа огцорч байсан УИХ-ын дарга асан Ц.Нямдоржийн түүхийг давтаж суудлаа өгөх дээрээ тулна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top