Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх тохиролцоог манай улс дэмжлээ

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 28

Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын таван гишүүн болон ХБНГУ, Ираны төлөөлөгчдийн Женевийн хуралдаан нарийн төвөгтэй эл асуудлыг цаашид бүрэн шийдвэрлэхэд дөхөм үзүүлэх зарчмын тохиролцоонд энэ оны 11 дүгээр сарын 24-нд хүрснээр амжилттай өндөрлөснийг Монгол Улс сайшаан дэмжиж байна гэсэн мэдэгдлийг манай улсын ГХЯ-наас гаргажээ. Түүнчлэн “Цөмийн хөтөлбөрийн холбогдолтой аливаа асуудлыг яриа хэлэлцээний замаар, олон улсын эрх зүйн зарчим, хэм хэмжээний дагуу, талуудын ашиг сонирхлыг харгалзан шийдвэрлэх боломжтойг Женевийн энэхүү тохиролцоо харуулж байна” гэж Монгол Улс үзэж байна гэжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top