Ерөнхий сайд Н.Алтанхуяг өөрийн эрх мэдлээр дур мэдэн, ямар нэг тендергүйгэр шууд гэрээ байгуулах замаар олон зуун сая төгрөгийг хууль бусаар зарцуулсан хэмээн Иргэн Б.Энхбаяр, Т.Сайнжаргал нар АТГ-т шалгуулахаар өглөө. Тодруулбал Ерөний сайд Н.Алтанхуяг энэ оны зургадугаар сарын 28-ны өдөр захирамж гарган ЕС-ийн төсвийн багцад тусгагдсан Засгийн газрын шинэ бодлогын нөөцийн 31,7 тэрбум төгрөгөөс тодорхой хэмжээний мөнийг шилжүүлэх эрхийг Санхүү хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Ж.Бямбасүрэн нарт олгосон аж. Ингэхдээ “Эх хэлний эзэд” медиа хөтөлбөрт 293,1 сая, “Бумбардай” комикс 9 цуврал номыг санхүүжүүлэхэд 255,6 сая төгрөг шилжүүлэх эрх олгосон юм байна. Уг нь бол хууль тогтоомжоор бол 50-аас дээш сая төгрөгийн бараа, 80-аас дээш төгрөгийн ажилд заавал нээлттэй сонгон шалгаруулалтыг хийдэг журамтай юм байна. Үүнийг зөрчиж олон зуун сая төгрөгийг дур мэдэн зарцуулсан гэж үзэж байгаа аж. Иргэн Б.Энхбаяр, Т.Сайнжаргал нар Ерөнхий сайд Н.Алтанхуягыг шалгана уу хэмээн АТГ-т хандаад зогсохгүй, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Монгол Улсын Ерөнхий Прокрор Д.Дорлигжав нарт мөн шалгах хүсэлт тавьсан юм байна.
Б.Анхаа

Сэтгэгдэл ( 12 )
Iim l bna
Oluulaa bolstgooe gdg hvn ooriin 2-tvshmed,,bas nogoo bavarstogt. Gishvvn -iig steejeere halhaldag shvv de
Medeegvu ey,,elbegdorj ooriin gsn gaigvu hvmvvse stagdaa g n baiguulaga t taviad ydaj bna
Shalgah heregtei. Huuli unen ajilladag bol ilruuleh uchirtai. Avilga avsan ni unen bh yastoi.
Эби үгэнд нь орохгүй болохоор хийж байгаа ажил Алтантуяа ганцаараа хамаад хүмүүсийн дургүй хүргээд Амаржаргалаар энэ ажиллагаа эхэлсэндээ одоо Алтантуяа бацааныг дуулгавартай болгох гүйцэтгэлийнмаж ил явагдаж байх шив
шалгах нь зөв. Даанч шалгаж буй нөхдүүдийг дарамтлах байлгүй дээ.Монголын бүх хүн шалгагдах байхаа. м л бол шалгана гэдэг болоо биз дээ. Эхлүүлсэн хүмүүс өөрсдөө бас шалгуулж харуулах хэрэгтэй дээ
Mongol hund er ni ichih nuur gej yum uldej baidag bolov uu?! haramsaj baina.
Mongol hund er ni ichih nuur gej yum uldej baidag bolov uu?! haramsaj baina.
Mongol oo gej?! eronhii said ni huulia zorchood l. irged ni gadaad ochij yum hulgailaad l...?! yaamaar yum be dee!?Ene nogoo shinechlel geech ni yum bolov uu geed lgaihaadsuuj baina he he
Mongol oo gej?! eronhii said ni huulia zorchood l. irged ni gadaad ochij yum hulgailaad l...?! yaamaar yum be dee!?Ene nogoo shinechlel geech ni yum bolov uu geed lgaihaadsuuj baina he he
яг шалгаж харагдаач
энэ 3 шалгаж харагдаач