Москва хотноо болсон Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын ээлжит 17 хуралдааны үеэр Гадаад харилцааны дэд сайд, Монгол, Оросын Засгийн газар хоорондын Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааны дэд комиссын монголын хэсгийн дарга Д.Ганхуяг, ОХУ-ын Бүс нутгийн хөгжлийн орлогч сайд, Орос, Монголын Засгийн газар хоорондын Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааны дэд комиссын оросын хэсгийн дарга В.В.Копылов нар уулзав.
Уулзалтаар хоёр орны бүс нутаг, хил орчмын харилцаа, хамтын ажиллагааны тодорхой асуудлуудаар санал солилцож, хамтын ажиллагааны үндсэн механизм болох дэд комиссын хуралдааныг ирэх оны 1 дүгээр улиралд зохион байгуулахаар үндэсний хэсгийн дарга нар тохиролцлоо.

Сэтгэгдэл ( 0 )