Дарханы АН-ынхан маргаашнаас улс төрийн суулт хийнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 02

Дархан-Уул аймгийн Ардчилсан намын даргаар ажиллаж байсан Л.Наранбаатар тэргүүтэй хүмүүс өнөөдөр мэдээлэл хийсэн юм. Тэд маргаашнаас  намынхаа байрны гадаа улс төрийн суулт зарлах нь.  Тэд   намын дарга Н.Алтанхуяг, Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь нарт хүргүүлсэн  шаардах бичгийнхээ хариуг өчигдөр авахыг хүссэн ч ямар нэг хариу ирээгүй байна. Дархан-Уул аймгийн АН-ын дарга асан Л.Наранбаатар хэвлэлийн хурлын үеэр  "Дарханы Ардчилсан намд салхи оруулах цаг болсон. Энэ нам ахмад гишүүдээ харж үзэхгүй, шинэ залуу боловсон хүчнээр хүрээгээ тэлдэггүй, зөвхөн "Бурхан Халдун" группын хэдхэн ажилчны дунд л оршин тогтнож ирсэн. Үүнээс болж үе үеийн сонгуульд ялагдал хүлээсэн. Тухайлбал, Дархан-Уул аймгаас 2004 онд гурван гишүүн сонгогдож байсан бол өнөөдөр Ардчилсан засаг барьж байгаа үед нэг ч гишүүнгүй байна. Орон нутагт тэр чигтээ ялагдсан. 18 багийн Засаг дарга АН-ын нэг ч хүн байхгүй. Энэ мэтээс өмнөх удирдлагууд Дарханы АН-ыг хэрхэн удирдаж байсан нь харагдаж байгаа юм. Тиймээс өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгээд өгөх хэрэгтэй байгаа юм. Үүнийг ч Дарханы мянга, мянган гишүүд дэмжигчид хүсч байгаа" хэмээн ярьж байлаа.

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
дорж(202.21.118.98) 2025 оны 03 сарын 13

элит байхаа болий гэхэд боловсролтой тэгээд ардчилал болон намдаа а/түмэндээ нэр төртэй хүнийг сонгож чаддаггүй юм уу 5 даш чинь соц үед тмс-ч төгсөөгүй хүмүүс шүү дээ харин шорон бол******** байх

1  |  0
Жавхаа(202.179.10.150) 2025 оны 03 сарын 13

Дарханы АН-д шинэчлэл хэрэгтэй. Дашуудаас салах цаг болсоон

1  |  0
Болож(202.179.10.150) 2025 оны 03 сарын 13

Дарханы Ардчилсан нам Бурхан халдун гэсэн нам болсоныг ард түмэн мэдэж байгаа. Дархан Ардчилалын хот шүү дээ. Бурхан Халдуны 5 Даш бүх хүнийг рекетлэж дарамталж зодож Айлган сүрдүүлж дээрэмдэж байдаг. Монгол улсад хууль гэж байна уу Хууль Зүйн сайд Тэмүүжин ээ ????????. Дарханы Ардчилсан намын дарга болсон хүнийг дарамталсаар байгаад халаад Дашууд өөрийн хүнийг тавьдаг.Ардчилс

1  |  0
hulangoo(103.29.144.27) 2025 оны 03 сарын 13

uls turiin medremjgyi ter hed oddo bolih tsag ni bolsooon bayanmunh naranbaatar bolon busad zaluuchuudaa demjij bainaa

1  |  0
батболд(202.131.233.59) 2025 оны 03 сарын 13

Дэмжиж байна

1  |  0
Top