Оргон зайлсан гэх Йинглак Чинават ордондоо буцаж иржээ

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 04

Тайландын ерөнхий сайд Йинглак Чинават өнөөдөр сүүлийн долоо хоногт анх удаагаа Засгийн газрын ордонд буцаж иржээ. Одоо тэр Бангкокт сөрөг хүчнийхний явуулсан эсэргүүцлийн арга хэмжээний дүнд учруулсан эдийн засгийн хохирлын асуудлаар сайд нарын танхимын хуралдаан явуулж байна.

Засгийн газраас явуулж байгаа эдийн засгийн бодлогод сэтгэл дундуур иргэд одоогийн ерөнхий сайдыг судлаасаа огцорч, парламентыг тараахыг шаардсан. Өмнө нь таиландын Тэнгисийн цэргийн хүчний командлагч адмирал Наронг Пипатанасаи мэдэгдэлдээ, тус улсын байдал ойрын үед хэвийн болно гээд цэргийн эргэлт гарах ямарч боломжгүй гэжээ.

Эсэргүүцэгчид Сангийн яам, ардчиллын хөшөөний талбай болон засгийн газрын байрны цогцолборыг барьсан хэвээр байна. Сөрөг хүчний удирдагч Сутеп Таугсубан мэдэгдэлдээ, Чинаватын засгийн газартай тэмцлээ ”бүрэн ялалт юм уу, аль эсвэл ялагдал “ хүртэл үргэлжлүүлэх болно гэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top