УИХ- ын гишүүд сургалтанд сууна

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 05

"Олон улсын авлигалын эсрэг өдөр" энэ сарын 19-нд тохиох юм. Тэгвэл тус өдөртэй холбогдуулан Авлигатай тэмцэх газраас олон ажил хийхээр төлөвлөжээ. Энэ хүрээнд УИХ-ын гишүүдэд зориулсан авлигын тухай сургалт явуулахаар болсон байна. Учир нь УИХ-ын гишүүд болон улстөрийн хүрээнийхнийг авлигалын гол үүр гэж үздэг билээ. Түүнчлэн Хууль зүйн хүрээлэнд "Хууль дүрэм бодит амьдрал" сэдэвт дугуй ширээний ярилцлага, хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгуулжээ. Уулзалтын үеэр АНУ-ын олон улсын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр "Азийн сан"-гаас иргэдийн дунд явуулсан авилгын талаарх ойлголт, мэдлэгийг тогтоох судалгааны дүнг танилцуулсан аж. Судалгааг энэ оны есдүгээр сард зургаан аймгийн 21 сум, нийслэлийн долоон дүүргийн 1360 өрх хамрагджээ. Судалгаагаар өнгөрсөн гуравдугаар сарын байдалтай харьцуулахад авлигалын байдал харьцангуй буурсан гэх дүгнэлт гарсан байна. Д.Сүрэн

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Би(182.249.241.46) 2025 оны 03 сарын 13

Хэрхэн идэхиййг заавал бугд онц сурна. Аа бас оффшорын тухай Баярцогт илтгэл тавих хэрэгтэй

1  |  0
Top