Увсын Э.Цасчихэрийн бүрэн эрхийг түдгэлзүүллээ

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 05

Увс аймгийн ИТХ-ын зургадугаар хуралдаан болж өнгөрлөө. Тус хурлаар Ж.Александр, Э.Цасчихэр, Д.Батсайхан нарын төлөөлөгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх  талаар хэлэлцсэн байна.  Ингээд ИТХ-аас  аймгийн хурлын төлөөлөгчөөс Ж.Александрыг чөлөөлж, аймгийн ИХТ төлөөлөгч Э.Цасчихэр, Д.Батсайхан нарыг огцруулжээ.
Увс аймгийн Засаг дарга асан Э.Цасчихэр, ИТХ-ын дарга асан Д.Батсайхан нарт холбогдох  авлига, албан тушаалын хэргийг өнгөрөгч сард  Хан-Уул дүүргийн шүүхэд хэлэлцээд тус бүрийг нь 10 сая төгрөгөөр торгох ял оногдуулсан юм. Тэднийг төрийн алба хаагчдын таван давхар, 24 айлын орон сууцыг дөрвөн давхар болгон бариулж, албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлэн төсвийн хөрөнгөөс 120 гаруй сая төгрөг завшсан хэрэгт буруутган АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс 2011 онд  эрүүгийн хэрэг үүсгэн  хоёр жил тойрон  шалгасны эцэст дээрх шийдвэрийг гаргасан билээ. Тэднийг аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөс огцруулсан нь шүүхийн шийдвэртэй холбоотой хэмээн ярьж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top