Увсын хоёрын асуудал 30 хоног сунжирахаар боллоо

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 10

Увс аймгаас УИХ-д сууж байгаа Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарыг Сонгуулийн тухай хууль зөрчсөн гэж давж заалдах шатны шүүхээс шийдвэр гаргасан. Тиймээс эргүүлэн татах нь зүйтэй гэж АН-ын зүгээс үзэж байгаа билээ. Тиймээс Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь энэ асуудлаар СЕХ-нд хандаж, өргөдлөө өгсөн.

  Нэгэнт шүүхийн шийдвэр гарсан байхад СЕХ хэрэгжүүлэхгүй байгаа нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл гэж АН-ын зүгээс удаа дараа мэдэгдээд байгаа юм.

Харин СЕХ-оос хариултаа өчигдөр өгөх ёстой байсан. Тэгвэл СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн “Танай хүсэлтийг шийдвэрлэх хугацааг 30 хоногоор сунгав” гэсэн хариуг АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарьд илгээжээ. Увсын хоёр гишүүнийг ажлаас нь чөлөөлөх асуудлаар Увс аймгийн Тариалан сумын малчид, төрийн бус байгууллагууд удаа дараа СЕХ-нд хандсан ч одоог хүртэл асуудлыг шийдвэрлээгүй байгаа юм. Уг асуудлыг СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн гацааж байна гэж хардах хүмүүс байгаа юм.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Elbegee(202.55.182.82) 2025 оны 03 сарын 13

Elbegee l deerees tushaal uguhiig huleej baigaa biz.

1  |  0
Top