Жонш олборлогч, судлаачидтай хамтрахаар боллоо

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 11

Засгийн газраас төрийн зарим ажил үүргийг төрийн бус байгууллагуудаар гүйцэтгүүлэх хөтөлбөрийн хүрээнд уул уурхайн салбарын хөгжилд химич эрдэмтэд, мэргэжилтнүүдийн хамтын ажиллагааг хангах, төр, хувийн Монгол Улсад хайлуур жоншны сэдэвчилсэн судалгаа хийх, олборлох, баяжуулан боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд хамтран ажиллах, тодорхой хөтөлбөр боловсруулан ажиллаж байгаагаа хэлж буй. Түүнчлэн Засгийн газрын бодлого, үйл ажиллагааг дэмжих, тэргүүн ээлжинд экспортын хэмжээ, орлогыг нэмэгдүүлэх, ил тод, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд идэвх санаачлагатай ажиллах болон жоншны металлургийн ба флотацийн баяжмалын чанар, стандартыг сайжруулах, хүдрийн баяжуулах, боловсруулах үйлдвэрийн хүчин чадлыг бүрэн ашиглаж, үр ашгийг нэмэгдүүлэх асуудлаар хамтран ажиллах зорилгоор Уул уурхайн яам болон Монголын улсын хайлуур жонш олборлогч, судлаачдын холбоотой энэхүү харилцан ойлголцлын “Санамж бичиг”-ийг байгуулжээ. Монгол орны байгалийн баялаг, эрдсийн түүхий эдийн нөөцийг ашиглан “Монголын хайлуур жонш хөтөлбөр”-ийг боловсруулах, судалгааны ажлыг эрчимжүүлж, үйлдвэрийн нөөцийн хэмжээг өсгөх, салбарын бүтээмжийг нэмэгдүүлэх, олон улсын зах зээл дээрх өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, гадаад орнуудын ижил төстэй төрийн бус байгууллагатай хамтран сургалт явуулахад ач холбогдол нь оршиж байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top