Хоёр сайдын асуудал зарим нэгний загатнасан газар маажих болж байна аа. Алгаа ташин үсчих нь холгүй байгаа тэдний нэг нь УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр. Бүхэл өдөржингөө элэг нь хөших гэж байгаагаа зарлан жиргэсээр. Хамгийн сүүлд л гэхэд “Амаржаргал хариуцлага хүлээж болохгүй гэцгээсэн. Улаан, Батбаяр хоёр хариуцлага хүлээхгүй гэнэ. Бүх зүйл сайхан байгаа юм байж дээ”, “Сангийн сайд нь асуудлыг нь хэлэлцэж байхад байнгын хороонд ирдэггvй юм байна. Ийм ч хяналт тавьж чаддаггvй болгочихжээ”, “АН Эрдэнэбат: энэ 2 сайдыг огцруулаад илvv сайн хvн тавьж чадна гэж та нар бодож байна уу? (Эргэлзээд байгаам байна л даа Ккк)” гэх мэтээр жиргэсэн байх юм. Хөх инээд нь хүрч дээ. Хэрээ хэрээнийхээ харыг гайхав гэдэг шиг. Булганыхны итгэл дээр ганц сайхан харайгаад төрийн түшээгийн суудалд барьцалдчихсан тэрбээр өөртөө харин ч эргэлзэхгүй байгаа бололтой. “Эхнэрийн дансаар овшоордох” гэдэг мэхийг улстөрд гайгүй сайн үзүүлж чадсан энэ эрхмийн нэр 400 тэрбумаас салаагүй байгаа. Салах ч үгүй байх. Хуулийг замруулж чаддаг юм аа гэхэд ард түмнийг дахин маанагтуулах нь юу л бол. Мөнгө угаасан гэдэг яриа дуусч амжаагүй байхад бусдыг рекетэлж мөнгө төгрөг, машин унааг нь дээрэмдсэн гэж нэрээ дуудуулсан. Энэ онигоог нь ойлгож амжаагүй байхад л “Haier”, “ZTE”-гээс авлига авсан болоод явчихсан. Болоогүй ээ, бас соёлын өвийг гадагш зарсан, “Кембриж”-ийн хөтөлбөрөөр мөнгө саасан, орон нутгийн барилгын тендерийг зувчуулсан гээд “Шилийн сайн эр”-ийн дайтай нэр нь цуурайтаж байсан нь саяхан. Одоо ч дуулдсаар л байгаа. Ашгүй нэг юм, хоёр сайдын тухай хэрүүл гарч Ё.Отгонбаярыг түр мартах гэсэн чинь өөрөө тэрүүгээр ч нэг, энүүгээр ч нэг бултганаад ... Намайг бариарай гэдэг шиг. Д.Маргад

Сэтгэгдэл ( 4 )
muu novshiig odoo shorond hii
ENE HARWAAS BUUN SZUNALTAI ULS ORNII MUNGIIG HULGAILSAN NYDEND HYITEN HYN BAINA,HJTAD AAS GARALTAI BAIZ MAGAD,YNEHEER HYITEN CARAITAI HYN BN,UIN SAID,MUNGU HULGAILAH GEJ SAID HIIDEG UMUU,SZALGAAD YNENIIGNI TOGTOOH HEREGTEI/HOGIIN MUUSAIN TYRIIN LUIBARCZID
ENE HARWAAS BUUN SZUNALTAI ULS ORNII MUNGIIG HULGAILSAN NYDEND HYITEN HYN BAINA,HJTAD AAS GARALTAI BAIZ MAGAD,YNEHEER HYITEN CARAITAI HYN BN,UIN SAID,MUNGU HULGAILAH GEJ SAID HIIDEG UMUU,SZALGAAD YNENIIGNI TOGTOOH HEREGTEI/HOGIIN MUUSAIN TYRIIN LUIBARCZID
herev unen yum bol yuagaad arga hemjee avdaggui yum bol .bas ooroo setgel ni zovj ichmeer yumdaa gej bodogdoj baina.