Шинэчлэлийн Засгийн газрын 11-11 төвд АНУ-ын Чикаго хотоос Н.Баяргүн, Д.Хишигдэлгэр нар холбогдож Монгол Улсад эрчим хүчний хамгийн сүүлийн үеийн хямд төсөр өртөгтэй эрчим хүч хэрэглэх эх үүсвэрийн шинэ технологи нэвтрүүлж, агаарын бохирдлыг 90 хувь хүртэл бууруулах боломж байгаа талаар санал хэлжээ. Ерөнхий сайд Н.Алтанхуяг АНУ-д үйл ажиллагаа явуулдаг “Hylpen energy” компанийн ерөнхийлөгч Д.Хишигдэлгэр, захирал Н.Баяргүн нартай цахим уулзалт хийж шинэ технологийн талаар санал солилцлоо.
Байгалийн хийгээр ажиллаж, цахилгаан, дулаан, халуун усны хэрэгцээг нэг дор шийдэх боломжтой дэд станцуудыг гэр хороолол болон аймгийн төвүүдэд байгуулж иргэдийг хямд үнэтэй эрчим хүчээр хангах боломж байгаа талаараа төсөл санаалчлагчид Ерөнхий сайдад танилцуулсан.
Ерөнхий сайд өндөр хөгжилтэй оронд нарийн мэргэжил эзэмшсэн залуучууд эх орныхоо эрчим хүчний зардлыг бууруулах төсөл санаачилсанд талархаж байгаагаа илэрхийлээд Эрчим хүчний яамны мэргэжлийн хүмүүстэй холбож, дэмжиж ажиллана гэдгээ илэрхийлэв.

Сэтгэгдэл ( 2 )
Hudlaa tal ni diileh bolov uu. Onoo samuutai bond amilttai zarlaa gedeg shig l yum baih doo. ANU -dcompanii eronhiilogch, zahiral ni bugd mongol hun baigaa ni...unen bolov uu
Hudlaa tal ni diileh bolov uu. Onoo samuutai bond amilttai zarlaa gedeg shig l yum baih doo. ANU -dcompanii eronhiilogch, zahiral ni bugd mongol hun baigaa ni...unen bolov uu