Төрийн ордны хөл хөгжөөн өнөөдөр аанай л хоёр сайдын асуудлаар эхлэв. Намрын чуулганы нэгдсэн хуралдаанд үүнээс илүү чухал сэдэв юу байхав. Ирц ч бүрэн гэж жигтэйхэн. АН-ын бүлгийнхэн сайдуудыг явуулах, эс явуулахад мэтгэлцэхийн тулд шүдээ хүртэл зэвсэглээд ирсэн бололтой. Тэгсэн харин асуудал гаргаж, санал дэвшүүлсэн МАН-ынхан өнөөдрийн хуралдаанд ирэхгүйгээр шийдсэн байж магадгүй болоод явчихав. Юутай ч АН-ынхан Twitter, Facebook-ээр МАн-ын бүлгийн хоосон суудлын зургийг тараасан шигээ сууж харагдсан. Тэдний таамгаар өчигдөр орой сөрөг хүчнийхэн ёолкдсон байж тун болзошгүй гэнэ.
Харин ганц нэг хүний барим тавим нотолж буйгаар, МАН-ын бүлгийнхэн хурууны хээгээр ирц бүрдүүлж “маанагтах”-ыг нэгэн дуугаар эсэргүүцэж, Хүний эрхийн үндэсний комисст хандана гэсэн ч гэх шиг. Ер нь тэд ямар хоригдол, эсвэл жирийн нэг компанийн жижиг гарын ажилтан ч биш чуулганы танхимаар орж гарахдаа хурууны хээ мээгээ уншуулна гэж юу байх вэ дээ, тийм ээ.
Гэхдээ Ё.Отгонбаяр гишүүн хурууны хээ унших төхөөрөмжийг статик тогоор цохихоор ажилладаггүйг нь олж тогтоосон ба цаашид гацаад төвөг удах вий гэхээс санаа зовниж буйгаа илэрхийлжээ. Мөн тэрбээр бүртгүүлэх гэж оролдоод бүтээгүй гэдгийг ч бухимдалтайгаар жиргэсэнэ байна. МАН-ын гишүүдийн хуруу статик тоггүй байгаасай л гэж АН-ынхан залбирах хэрэгтэй болж.
Ингэж тэгсээр УИХ чуулганы ирц нэг юм бүрэлдсэн ба гишүүд өвөр зуураа “Урьд өмнө байгаагүй цугларалт байх чив ээ” гэцгээж байна. Хоёр сайд ч од болж байна даа.
Ямар ч байсан чуулганы нэгдсэн хуралдаанд Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай саналыг С.Бямбацогт, харин Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Б.Гарамгайбаатар, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг С.Баярцогт танилцуулах хуваарь гарчээ.
Энэ янзаараа хоёр сайдын асуудал он дуустал ужгирах нь. Өөр бусад нийгэм, эдийн засгийн шинжтэй сэдвүүд яаж ч хичээгээд моодонд орохгүй төлөвтэй. Гэхдээ ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ өнөөдөр 12:00 цагаас тун сонирхолтой хийгээд ач холбогдол бүхий мэдээлэл хийх юм байна.
Тодруулбал, 1991 онд БНМАУ-ын тэтгэврийн тухай хуульд заасны дагуу дөрөв ба түүнээс олон хүүхэдтэй эхчүүдийг тэтгэвэрт гаргасан байдаг. Тэгвэл өөрөөс үл хамаарах шалтгаанаар буюу 1991-1994 оны хооронд тэтгэвэрт гарсан дөрөв ба түүнээс олон хүүхэдтэй эхчүү ажилласан жилээ нөхөн тооцуулах боломжтой болжээ. С.Эрдэнэ сайд энэ тухай бүхий л асултад хариулахад бэлэн болсон ба дээрх эхчүүдийн тэтгэвэр бага ч болов нэмэгдэх алтан завшаан гарах нь ээ.
Энэ өдөр ордонд өрнөх дараагийн онцлох үйл явдал нь Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн гишүүдийг томилох хэлэлцүүлэг юм. Мөн хуучин гишүүдийг ажлаас нь чөлөөлөх асуудал ч үүнд багтана. Одоогийн зөвлөл ч яах аргагүй хоёр сайдын хөлд чирэгдсэнийг дээр дооргүй ярьж байна. Гэхдээ СЗХ хэмээх энэ данхар бүтэцтэй, данагар амтай байгууллагын орон тооны асуудал энэ намаржинга хэрүүл уруул тарьсан. Өөрөөр хэлбэл, АН дотор фракциуд энэ байгууллагыг өөр өөртөө өмчлөхөөр хоорондоо хагаралдаж, барилцаж авах нь халаг байгаа. Тэгвэл хэрүүлийн төгсгөл өнөөдөр тохиох нь.
Иймэрхүү асуудлууд Төрийн ордны өнөөдрийн сэдэх бай ажээ.

Сэтгэгдэл ( 4 )
хулгайчууд хурууны хээ гэхээр ухаан алдан унан тусан хурал хаян зугтав . хулгайчууд мөнхийн айдастай явах юм
хулгайчууд хурууны хээ гэхээр ухаан алдан унан тусан хурал хаян зугтав . хулгайчууд мөнхийн айдастай явах юм
Uu za za, ed nar huruunii heegeer burtguulehgui gej baihad mani met bol yarshig guail bn, baingiin horoo moroogooroo oruulaad uls dayar huruunii heegeer burtgedeg tuhuurumjiig hereglehiig horigloh shiidveree UIH-saa hurdan huulichlaad gargachih heregtei bn aa
ХЗХ-д өргөдөл гаргахаар сар хүлээлгээд ямарч асуудал шийдээгүй зөвхөн мэдээлэх төдийхариуг цаасаар тамга гарын үсэгтэй өгдөг нь иргэнийг доромж үзэж байгаатайагаар нэг юм байна лээ Ийм газар байх хэрэгтэй ч юму угүй юмуу