Гишүүд хурууны хээгээр бүртгүүлэх болоогүй

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 19

Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар хурууны хээгээр бүртгэх системийн техникийн шийдлийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэрээр мэдээлэлдээ, “Хурууны хээгээр бүртгэх системийг ашиглан гишүүдийн ирц бүрдүүлэх системийг ашиглалтад оруулах шийдвэр гарсан. Ингэхдээ гишүүд чуулганы хуралдаанд ирсэн ирцийнхээ дарааллаар үг хэлж, асуулт асуудаг журамд шилжье гэсэн шийдвэрийг Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөл дээр ярьсан. Иймээс Улсын Их Хурлын гишүүн А.Бакей, Д.Эрдэнэбат, Н.Батцэрэг нар хурууны хээгээр бүртгэдэг системийг ашиглах талаар Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар УИХ-ын даргад өргөн бариад байгаа. Мөн жил гаруйн өмнө УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын гишүүд хурууны хээгээр санал өгдөг журамд шилжих хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. Өнөөдөр хурууны хээгээр ирц бүрдүүлэх асуудал хуулиар тусгайлан зохицуулагдаагүй байгаа. Гэхдээ Улсын Их Хурлын даргад олгогдсон бүрэн эрхийн хүрээнд хуралдааныг товлосон цагт нь эхлүүлж, дэгийн дагуу зохион байгуулах, хэрвээ зөрчигдвөл таслан зогсоох эрхийнхээ хүрээнд хурууны хээгээр бүртгэл явуулах асуудлыг шийдвэрлэсэн. Хурууны хээг бүртгэх системийг манай үндэсний программ хангамжийн компани боловсруулж ашиглалтад оруулсан. Улсын Их Хурлын гишүүд Улсын Их Хурлын Дэгийн тухай хуулинд заасны дагуу Улсын Их Хурлын чуулганы хуралдаанд товлосон цагт биечлэн оролцох үүрэгтэй. Гишүүдийн хуралдаанд оролцохгүй байх хүндэтгэх шалтгаан нь Үндсэн хууль зөрчсөн, Үндсэн хуулийг зөрчсөн асуудлаар хэлэлцүүлэг явж байгаа үед чуулганы хуралдааныг орхин гарах эрхтэй. Мөн өвчтэй болоод бусад хүндэтгэх шалтгаан гарсан тохиолдолд Улсын Их Хурлын даргаас чөлөө, зөвшөөрөл авч хуралдаанд оролцохгүй байх хуулийн зохицуулалт бий. Харин бусад тохиолдолд тухайн өдрийн хуралдааны ирцэд бүртгүүлсэн бол хуралдаанд бүтэн сууж оролцох үүрэгтэй. Хэрвээ хуралдаанд оролцохгүй бол тухайн гишүүнийг хуралдаанаас татгалзсан байр суурьтай байна гэсэн дэгийн зохицуулалтыг хуулинд заасан байдаг. Өнөөдрийн хуралдаанд энэ системийг ашиглах явцад зарим гишүүдийн микрофон ажиллахаа больсон, санал хураалтын явцад буруу зөрүү санал гарлаа гэсэн үүднээс УИХ дахь МАН-ын бүлэг чуулганы хуралдаанаас завсарлага авсан. Завсарлага авснаас хойш Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөлийн гишүүд чуулганы танхимд цуглан хуралдаж системийн үйл ажиллагааг шалгалаа. Ингэхдээ Дэгийн тухай хуульд орох өөрчлөлтийг баталж гаргах хүртэл хурууны хээгээр бүртгэх системийг ашиглахаа түр зогсооё. Харин батлагдсаны дараа ашиглая. Тэр хүртэл хуучин системээрээ явья гэж шийдсэн. Бид бүх микрофон, санал хураалтын системүүдийг шалгасны үндсэн дээр УИХ дахь МАН-ын бүлгийн тавьсан шалтгаан арилсан байна гэж үзсэн. Иймд өнөөдрийн чуулганы хуралдааныг 14 цагаас эхлүүлэх боломжтой байна гэдгийг УИХ дахь МАН-ын бүлэгт мэдэгдэж хуралдааныг цааш нь үргэлжлүүлэх шийдвэр гаргуулья гэсэн байр суурьтай байна” гэлээ.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
asuult.(123.121.195.116) 2025 оны 03 сарын 13

Hurald burtguulsen daraallaar ug heldeg zarchin olon ulsiin praktikt haana baina ve?Undsen huulindaa. irgen hun ugee cholootei ilerhiilehiig huulichilsantai her niitsej baina ve?Irsen daraallaaraa ug heldeg baij hurliin yavtsad dahiad ug heleh, sanal garval yaah ve? dahij ug heleh erhgui bolson uu?! Hural deer uhaanaa uralduulj metgej margah yum gardag .Ene huuliar metgeltseeniig haaj baina gej uzej baina. ug heleh erhiig boogduulj baina gej uzej baina. Ene uzegdliig SHOU meteer oilgoh ni setgelgeenii doroitol, tarhinii turaald orson hun l helne

1  |  0

Manai zarim gishuud tuhaival Bayanselenge gar utas ,ipadaar toglojhurliin tsagiig nohtsoojbaigaag yu geh ve?! Ene met ih baga geltengui huuli zorchood baigaa gishuudtei hariutslaga yarih togtoltsoo AN-d bii yu?! Busad namiin gishuud ene hariutslagagui baidliig helj sanuulahaar hor nairuulsan, oshoo honzon avah gelee gedeg setgelgeeneesee hediid salah ve?! D.Erdenebat,Altanhuyag naraa

болдбаатар(103.26.194.117) 2025 оны 03 сарын 13

хоёр тэнэг гомо л байна

1  |  0
Шоу(118.70.170.139) 2025 оны 03 сарын 13

МАН хан шоу даж байх шив дээ.Инээдтэй юмаар шоу даж өөрсдийгөө доош нь хийгээдл.

1  |  0
Top