Төрийн машиныг хамтран мөлхvvлж байгаа улс төрийн хоёр их хvчин сонгууль дөхсөн vед мөн ч аргаа барж явна. АН-ынхан "Монгол хvн-2020" хөтөлбөрийн хvрээнд орон нутагт аялж сонгуулийнхаа сурталчилгааг хийхдээ МАН-ын эсрэг мэдээллийг цацаж "дэр хувааснаа" мартав. Харин МАН-ынхан "Ард тvмнээ сонсох аян"-аа Монголд бус далайн чанадад vргэлжлvvлж явна. Нэр vзэл баримтлалаа сольсон энэ намын рейтинг өдрөөс өдөрт унаж байна. Тэд ирэх сонгуульд суудал нэмж авахгvй юм гэхэд энэ хэдэн суудлаа хадгалж vлдэхээр далайн чанадад бvv хэл cap наранд ч очиход бэлэн явна. Тийм ч учраас тэд Монголоосоо хальж гадаадад улс төр ярьж дөвчигнөх болов.
Намын бvлгvvд Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, холимог тогтолцоогоор явуулахаар тохирч байх шиг. Харин Сонгуулийн хуудсан дээр намын нэр дугуйлах уу, хvний нэр дугуйлах уу гэдэг дээр хоёр тал санал нэгдээгvй учир ийнхvv батлагдахгvй удаад буй. Нөгөө талд МАН-ынхан 20 жилийн дараа гадаадад буй иргэддээ санаа тавьж, ирэх сонгуульд тэднийг оролцуулна гэдгээ илэрхийлээд байна. Тийм ч учраас 30 гаруй мянган иргэн ажиллаж амьдардаг Солонгост айлчилж, намдаа гишvvн элсvvлэх ажлыг амжилттай хийгээд аяны дөрөө мултлав.
Аяллын багт УИХ-ын гишvvн Д.Очирбат, Д.Загджав, Б.Бат-Эрдэнэ, Э.Мөнх-Очир, НХХ-ийн сайд Т.Ганди нар багтаж, Солонгос дахь Монгол иргэдийг намдаа элсvvлэх ажлыг муугvй зохион байгуулав. Тэр ч бvv хэл Гандантэгчинлэн хийдийн тэргvvн хамба Д.Чойжамцыг аяллын багтаа багтаасан нь хамгийн оновчтой "зvйл" болжээ. Мэдээж, харьд элгэн нутгаа санасан монголчуудад тэргvvн хамба очин өөрийн биеэр адис хvртээнэ гэдэг аав нь ирсэн мэт санагдаа биз. Тэгээд ч олон зуун жилийн турш шарын шашинд сvсэглэж ирсэн улсын хувьд шvv дээ. "Нэрээ солиод сонгуульд ялагдвал би хариуцлагыг нь vvрнэ" хэмээн МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга хэлсэн vгэндээ "цохиулж" vхэхгvйн тулд тэргvvн хамба бvv хэлийг өөртөө татах хvсэл бий. Тиймээс У.Хvрэлсvхийн улс төрийн мэдрэмжийг дурьдахгvй өнгөрч боломгvй.
Тэр ямар ч байсан намынхаа нэрийг Монгол даяар унаж байгааг ажиглаатхаж, тиймээс ч харьд улс төр сонсох нь бvv хэл аав ээж амраг садантайгаа хязгаартай ярьж байгаа монголчуудын тархийг угаахаар шийдсэн нь ч тvvний мэдрэмжийнх. Тэнд байгаа иргэд ирээдуйн сайн сайхныхаа төлөө цаг нарыг vл ажран ажиллаж байгаа болохоос биш МАН болон У.Хvрэлсvх юу хийгээд явж байгааг мэдэхгvй, бас сонирхохгvй. Харин ч төрийнхөн маань харьд байгаа биднийгээ сонсохоор хvрээд ирдэг овоо доо гэж баярлаж суугаа. Vvнийг олж харна гэдэг бас л тvvний мэдрэмж мөн. Гэхдээ vнэхээр арга ядсан явуургvй vйл бас мөн. Сvсэгтэн олны тусын тулд хийддээ заларч суух учиртай хамба маань ч У.Хvрэлсvхэд "панаадуулчихсан" тэнд явах ч гэж дээ. Ямар ч байсан У.Хvрэлсvх аян замаа хамбаар засуулж бас ч vгvй намын гишvvдийнхээ тоог нэмэгдvvлэх "бор ном" уншуулаа биз. Мөн ч арга ядсан ажил шvv. Тэд БНСУ-д намын төлөөлөгчийн газраа нээн, даргаар нь н.Энхбат гэдэг хvнийг томилж, 150 орчим гишvvн элсvvлэн батлахаа гардуулжээ. Ыжонбv хотод болсон уулзалт дээр МАН-ын генсек "Хvний нутагт ажиллаж амьдарч байгаа монголчуудынхаа чин сэтгэлийн vгийг дуулж, цаашид МАН сонгуулийнхаа мөрийн хөтөлбөрт тусгаад зогсохгvй, төрийн бодлогын хэмжээнд ярилцана" гэдгийг онцолсон. Мөн өнгөрсөн хугадаанд борви бохисхийлгvй ажиллаж, хилийн чанадаас ч эх орон, эцэг эх vр хvvхдээ тэтгэн ирсэн монголчууддаа МАН, Монголын төр талархаж байгааг илэрхийллээ. Сайн явааг тань харахаар сэтгэл онгойж, муу явааг тань дуулахаар зvрх эмтэрч, цөөхөн хэдэн монголчууд бие биенээ хаана ч хайрлаж яваасай хэмээн жvжиг-тавьж арай л уйлаагvй юм байх. Дэргэд нь жагсаад хашгираад байхад чихгvй юм шиг явдаг улс далайн чанадаас хэлсэн vгийг төрийн бодлогод тусгаж "яг харагдаач". Дөвчигнөх гэж.
Тvvнчлэн аяллын багт багтсан төлөөлөгчид бvгд л "Хөрөнгө санхvv Монгол Улсад байна" гэж баярхаж, "сэтгэлгээний том өөрчлөлт ч хийгдсэн" гэж өөрсдийгөө дөвийлгөж, "Монголчууд бид одоо хамтаараа хөдлөх, хөгжлийн төлөө тэмvvлэх цаг ирсэн" гэж тал засчээ. Тvvнчлэн "Эх орон тань таныг дуудаж байна" хэмээн мөрөөрөө хөдөлмөрлөж, гэр орон элгэн нутгаа санасан хvмуусийн зvрх сэтгэлээр тоглоод ирлээ. Тэр ч бvv хэл тэнд хөдөлмөр эрхэлсэн зарим иргэдэд намын дээд шагнал гардуулсныг яг юу гэж ойлгохоо мэдэхээ болив. Vнэ хvндгvй батлахаа л гардуулна биз, дээд шагнал нь ч юу билээ дээ.
Та нар /төр засаг/ тэжээж чадахгvй гудамжинд гарчих гээд байгаа учраас л арга ядсан тvмэн чинь харьд боолын хөдөлмөр эрхэлж байгаа биз дээ. Өөрөөр хэлбэл муу төртэй тvмэн маань Солонгосын хөгжил цэцэглэлтийн төлөө цаг наргvй ажиллаж байна. Гэтэл намын дээд шагнал өгчихсөн нь уучлал гуйсан хэрэг vv, та харь улсын хөгжил цэцэглэлтэд гар бие оролцсон гэж өгч байгаа хэрэг vv. Ёстой бvv мэд. Уулзалтад ирсэн иргэд Монголд амьдрал ямар байгааг лавлаад зогсохгvй хамгийн наад захын асуудал орон сууцны зээлд хамрагдах боломжтой эсэх, урт хугацааны зээл, амьдралын баталгаа гээд бvгдийг асуусан байх юм. Vvний хариуд тэд бараг л бvх зvйлийг бид зохицуулж байгаа одоо эх орондоо очиход алзахгvй гэжээ. Гудамж дvvрэн ажилгvй залуусаа яахаа мэдэхгvй байж мөрөөрөө хөдөлмөр эрхэлж яваа улсын тархийг ингэж угаах ч гэж дээ. Өнөөдөр Хөдөлмөрийн бирж дээр идэвхтэй ажил хайж байгаа 30 гаруй мянган иргэн бий. Vvнээс гадна огт бvртгэлгvй хэдэн 30 мянга байгаагаа мартчихсан хэрэг vv. Хаана тэр хөнгөлөлттэй зээл байна вэ, зарим арилжааны банкууд чинь дампуурахдаа тулж та нар мэдэлдээ хvртэл авч байна. Хаана тэр урт хугацааны зээлийн орон сууц байна вэ.
Хамаг мөнгөө шавар тоосго болгочихсон барилга vйлдвэрлэгчид мөнгөө олж авахын тулд чанаргvй барилгаа өдөр шөнөгvй сурталчлаад явж байна. Гэмтэнд гишгих газаргvй гэдэг шиг Монголд хэл тавихад бэрх болсон МАН-ынхан ийнхvv гадаадад аялж, иргэдийнхээ тархийг хордуулж, ажил хөдөлмөрийг доройтуулж явна. Магадгvй тэдний дараагийн аялал Монгол иргэд цөөнгvй байх япон руу байж мэдэх юм. Итгэх хэрэггvй монголчууд аа.
Сэтгэгдэл ( 14 )
Их хуралын гишүүн Э.Мөнх-очир ННХ сайд Ганди гэж андуурсан юм шиг ээ.Түрүүчийн засагийн нэрс юм биш үү
ЭР ХVН ЯДАРХААРАА ЛАМ ЗАЛНАА ГЭЖ...
аминдаа АН-ны бөгсийг долоомор болж байгаа юм биз дээ битгий ингэж монголчуудыгтал цуулсан хагаралдуулсан юм бичиж байл даа МАН унахаартэднийг муулна АН гарлаа гэж худал үгээр зусардана Түүний оронд элгээрээ мөлхөж эхлээд байгаа ард түмнээ эв нэгдэлтэй байхыгбоолчилол оос яаж ангижирах вэ гэдэг талаас ньюм бичээч
4-jillian Daraa zailaarai.
Манайхан сонин юмаа МАН-цусгүй алах юм АН-хан ч ялгаагүй яг адилхан яриад л ирдэг шүү дээ. Тэр ч бүү хэл Элбэгдорж гадаадад ирэхээрээ бүр хэд дахин илүү ярьдаг гээч Энэ нийтлэл бичигч ямар муухай хагалан талцуулах дуртай бусдын ул шагайдаг хөлсний луйварчин бэ? Чиний бичснээс хор үнэртэж байна. Адилхан ярьдаг хүмүүсийг нэгийг нь муу болгох гээд яанаа. Хүмүүс мэднэш дээ. Чи сэтгүүлч мөн юм уу? Хов живээр хоол олж иддэг арчаагүй нэгэн гутамшиг.
ene man gedeg gemt khereg,awilgal, muu muukhaigyn uur mongoloos uurd arilaasai
ene man gedeg gemt khereg,awilgal, muu muukhaigyn uur mongoloos uurd arilaasai