ШӨХТГ бол маш мундаг, басхүү аюумшигтай газар мөн. Дарга нь болох О.Магнай газраасаа ч илүү аймар хүн гэдгийг бүгд мэднэ. Зарим талаар ШӨХТГ гэдэг нь О.Магнай, О.Магнай гэдэг нь ШӨХТГ ч юм шиг санагдах болов.
Өнгөрсөн зун даа, МХЕГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, үүнд нь О.Магнай оролцсон. Тэгэхэд МХЕГ-ын нэг хэлтсийн дарга байсхийгээд л “Магнайгийн газар үүнийг хянана”, “Даргаа таны газар шийдвэрлэх нь зөв биз дээ” гэж хэлээд хүмүүсийг эргэлзүүлж орхисон. Ганц нэг хүн бүр “”ШӨХТГ” ХК чинь Магнайгийн компани юм уу” гэж асууж байлаа.
Тэгвэл үүнийг батлах мэт тун саяхан О.Магнай дарга “Магадгүй зарим иргэд мэдээллээс болж сэтгэл санааны хохирол учирсан гэж үзвэл надад хандаж болно” гэж мэдэгджээ. Дахиад л ШӨХТГ гэдэг чинь О.Магнай байсан юм уу гэх хардлага төрөв. Тийм байна, угаасаа ШӨХТГ гэдэг чинь О.Магнай юм байна.

Сэтгэгдэл ( 6 )
ХЭНД Ч ЮУНД Ч ХЭРЭГГҮЙ ДЭМИЙ ЮМ БИЧЖЭЭ ЭНЭ ТЭНЭГ СЭТГҮҮЛЧ ОНОГДСОН АЖЛАА ХАЛТУУРДЖЭЭ
Shaaal balai ym bichihiin
shudraga hun baij bolohgui yu awligahid uhehnee....
yadgiin gants shudraga hun baij bolohgui yu
Энэнээс өөр аятайхан мэдээ олдохгүй байна уу? Бичих юмаа олж ядах юмаа,
бичих юм олдохгүй бга юму хаха