НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцлээ

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 26

УИХ-ын чуулганы хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлаар үргэлжилж, хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан С.Баярцогт, Б.Бат-Эрдэнэ, Ж.Эрдэнэбат, Ж.Энхбаяр нарын гишүүд үг хэллээ. Гишүүдийг үг хэлж дууссаны дараа хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн Байнгын хорооны саналаар санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн 68,5 хувийн саналаар төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ. Ингэснээр хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top