Байнгын хороодын дарга нарыг солив

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 27

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Байнгын хороодын дарга нарыг томилох асуудлыг хэлэлцэж баталлаа. Байнгын хороодын гишүүдийн олонх дэмжсэн нэр дэвшигчдийг танилцуулбал, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар Ц.Оюунбаатар,  Байгаль, орчин хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны Г.Баярсайхан, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны Н.Батцогт, Өргөдлийн байнгын хорооны даргаар Р.Бурмаа, Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар А.Бакей,  Хууль зүйн байнгын хорооны даргаар Ш.Түвдэндорж, Эдийн засгийн байнгын хорооны даргаар Б.Гарамгайбаатар нарын нэрийг дэвшүүлсэн байна. Эдгээр нэр дэвшигчдийн хоёр нь шинээр сонгогдохоор нэр дэвшиж буй бол бусад нь улиран сонгогдож буй аж. Чуулганд оролцсон гишүүд эдгээр нэр дэвшигчдийг дэмжсэнээр Байнгын хороодын дарга нар нэг жилийн хугацаанд ажиллахаар боллоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top