2013 оны УИХ-ын чуулган өнөөдөр сүүлчийн удаа хуралдав. Түшээд их ажлын дард гарсан шиг сая нэг амьсгаа авцгааж, хэчнээн их ядарч зүдэрснээ гайхцгаав. Шинэчлэлийн Засгийн газар ч гарааны жилийн тайлангаа зураг хөрөгтэй танилцуулах ба өнгөрсөн хугацаанд хийсэн ажлынх нь /зургийх нь/ голд Т.Батаар тод томруунаар дүрслэгджээ. Өөр бас олон сайхан ажлын маш гоё зургаар харуулсан байх юм. Харин УИХ чухам яг ямар ажлууд амжуулав.
УИХ-ын даргын 2013 оны есдүгээр сарын 23-ны өдрийн 167 дугаар захирамжаар УИХ-ын намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг дор дурдсанаар тогтоосон. Үүнд:
-Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуулийн төсөл
-Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуулийн төсөл
-Нийгмийн даатгалын сангийн 2014 оны сангийн тухай хуулийн төсөл
-“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
-Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
-Шүүхийн захиргааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд
-Хилийн боомтын тухай хуулийн төсөл
-Төрийн аудитын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
-Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/
-Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
-“Ногоон хөгжлийн үзэл баримтлал, дунд хугацааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
-Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/
-Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газраас 2013 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр өргөн мэдүүлсэн/
-“Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
-Газрын тосны тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/
-Газрын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/
-Газрын кадастрын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/
-Геодези, зураг зүйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
-Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2013 оны 6 дугаар сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн/
-бусад
Одоогийн байдлаар эдгээрээс эцэслэн шийдвэрлэсэн нь тун цөөн бөгөөд он гарсны дараа үргэлжлүүлэн хуралдаж шийдвэрлэхээр болсон байна.

Сэтгэгдэл ( 0 )