Ирэх онд хууль зөрчигчдийг тахруудаар “банздуулна”

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 30

Монгол Улс Тахарын албатай боллоо. Нэгдүгээр сарын 1-нээс тэр алба бүр жинхэлнэ. Халь уншихад “Тахаарын” гэж дуудмаар энэ хуучны үгээр тодорхойлогдсон албыг бүр хуулиар баталгаажуулав.

Хамгийн гол нь энэ хулийг дагаж Гүйцэтгэх ажлын тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Монгол Улсын шүүхийн тухай, Монгол Улсын хилийн тухай, Байгаль орчныг хамгаалах тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Монгол Улсын батлан хамгаалах тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудад баахан өөрчлөлт орсныг харвал чухал зүйл бололтой.

Хуулийн заалтаас харахад энэ алба шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, гэрч, хохирогчийг хамгаалах, яллагдагч, ялтныг хуяглан хүргэх, оргон зайлсан яллагдагч, ялтныг эрэн сурвалжлах, ялтан шилжүүлэх, яллагдагч, гэрчийг албадан ирүүлэх гэсэн зургаан чиг үүргээр ажиллах юм байна.

За энэ хууль ч яах вэ, ингээд батлагдчихлаа.

Тэгсэн харин сонсох нь ээ, батлагдах хүртлээ чамгүй ээдрээт зам туулж иржээ. Тухайлбал, УИХ-ын гишүүд “Тахар” гэж чухам хэн бэ гэдэг сэдвээр хэлэлцэж, хэрэлдэж, бараг зодолдсон юм байх.

“Тунгалаг Тамир” кинод Бадарч тахар гээд нэг олиггүй нөхөр гардаг. Урвана, шарвана, гэмгүй ардыг банздана. Бас зохиолуудад гэмгүй номхон ардын хонгоны махыг язартал банздаж, дараа нь гараа угаалгүй чанасан мах зулгаан иддэг тахруудын тухай гарах нь бий. Ингээд бодохоор ихээ овилгогүй нөхөд болж таараад байгаа юм. Харин УИХ-ын гишүүд үүнийг орчин цагт тохируулан, яг үндсэн ажлыг нь тодорхойлон хуульчилсан нь энэ аж. Зүй нь орчин цагийн тахрууд банздахгүйгээрээ дээр үеийнхээс ялгагдах юм.

Ер нь ийм хууль тийм хэрэгтэй байв уу. Нийгмийн даатгал, иргэний эрүүл мэнд, халамжийн тогтолцооны гажуудлыг засахаас урьтаж хийх ёстой зайлшгүй ажил байсан уу.

Дээр үед бол том биетэй, гартаа бүлтэй, юунаас ч айдаггүй, онгироо сагсуу нөхөд тахар болж байж. Харин одоо энэ албанд хэн ажиллах бол. Тэгтэл харин юмны сайн муу, нарийн ширийнийг ялгахдаа гаргуун гишүүд маш сонирхолтой нэгэн санааг бататгав.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцаны хэлснээр, Тахар гэдэг нь Маршалын оноосон нэр гэнэ шүү. “Оноосон нэр” гэдэгт анхаарлаа хандуулаад үзээрэй.

Ингээд нэгэнт тахарын, цаад агуулга нь Маршалын албан байгуулагдсанаар ХСИС-д энэ чиглэлээр анги танхим байгуулагдахаар болсон байна. Тэгэхээр хууль мөрдөгдөж эхэлснээр бүх зүйл тодорхой болох аж. Гэхдээ ийм алба хэрэгтэй юу гэвэл, зайлшгүй хэрэгтэй. Ялангуяа шүүх засаглалын хараат бус байдалд туйлын ач холбогдолтой. Бусад улсад Тахар юм уу, Маршалын гэхгүй ч ийм алба нь томоохон үүрэг гүйцэтгэдэг. Тэгэхээр ирэх оноос хууль зөрчигчид тахруудтай тулж, банздуулахаас өөр аргагүй болно.

Д.Маргад

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mgl(103.26.194.109) 2025 оны 03 сарын 13

neeree l sagsuu heden malnuud oroh bh daa.Enhbayariig barij bgaa bichleg deerhi shig...

1  |  0
сандаг(103.26.193.7) 2025 оны 03 сарын 13

уг нь банздаг бол бүр сайхан даа одоогийн муусайн шалдан тархиний тэмбүүтэй бацаануудыг шоронд хийхийн оронд бөгсийг нь шалба банздаад өгвөл дахин хэрэг төвөг хийж зүрхлэхгүй дээ

1  |  0
п(202.126.89.160) 2025 оны 03 сарын 13

хэдэн сагсууюмнууд л байх биз

1  |  0
Top