Газар ашиглуулах шийдвэрийг хэн гаргах зэрэг маргаантай асуудлуудыг хэлэлцжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 03

Газрын тухай багц хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хурал өнөөдөр боллоо. Хуралдаанаар Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, Өвөлжөө, хаваржааны бэлчээрийг эзэмшүүлэх асуудал, Ашигт малтмал, газрын тос эрэх, хайх зориулалтаар газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудал, Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглуулах шийдвэрийг хэн гаргах зэрэг маргаантай асуудлуудыг хэлэлцэж санал хураалгажээ. Ажлын хэсгийн гишүүдээр хэлэлцүүлэх бусад асуудлуудыг дараагийн хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэхээр  болсон байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top