Өвөрхангай аймагт стратегийн томоохон ордуудыг нээх гурван томоохон хайгуул эхлээд байна. Газрын тосны газар, “Капкорп Монгол” ХХК хамтран 1.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Баруунбаян-Улаан, Богд, Хайрхандулаан, Төгрөг, Баянгол сумдын нутагт газрын тосны хайгуул хийж, 2-3 таамаглал талбай тогтоон нарийвчилсан СЕМС судалгаа хийж байгаа.
Мөн Нарийнтээл, Баруунбаян-Улаан Хайрхандулаан сумын нутагт Австралийн хөрөнгө оруулалттай "Би Ди Би Эл" ХХК хайгуул, судалгаа хийж, 75 сая тн нүүрсний нөөцийг тогтоожээ. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Гучин-Ус, Хайрхандулаан, Баруунбаян-Улаан, Нарийнтээл сумдын нийт нутаг дэвсгэрийг хамруулан газрын гүн дэх эрдэст элементүүдийг нээн илрүүлэх хайгуулын ажил хийж байна.
Сэтгэгдэл ( 2 )
Yamarch Olon sumdiig hamarsan talbaiv dee. Nutag maani yu boloh bol doo
тун удахгүй өвөрхангай аймаг сүйрэх нь дээ хөөрхий