Эргэлтэд орсон ч, эдийн засагт дагуулах үр ашиг нь хэзээ наашлах нь бүрхэгдүүхэн байгаа Тавантолгой ордын нүүрс өмнөд хөрш рүү өр дарах зорилготойгоор урсаад дахин нэг оныг дамналаа. Хамтарсан засгийн нөхдүүд халамжийн мөнгө тараахын тулд 350 сая ам.долларыг өмнөд хөршөөс зээлчихээд, тэр өрөө дарж дуусгана гэх нэрийдлээр энэ ордын нүүрсийг урагш нь гаргаж байгааг бид мэднэ. Харин тухайн үед Тэргүүн шадар сайдаар ажиллаж асан өнөөгийн Ерөнхий сайд Н.Алтанхуяг болохоор өмнөх засгийн нөхдүүдийн балгаар бүр тодорхой хэлбэл МАН-ынхны балгаар үүдсэн энэ өр ширнээс болж “Эрдэнэс Тавантолгой” гэдэг компани өрөндөө баригдаж, өтөндөө идэгдчихээд байгааг хэлж ирсэн. Ерөөс өрийг нь дарсан ч энэ компани ашигтай ажиллахад хэцүү. Учир нь “Чалко”-той байгуулсан гэрээ ашиггүй, тун хохиролтой. Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ 100 байхад 70-аар нийлүүлэх, 70 байхад 50-иар өгөхөөр гэрээлчихсэн. Ашиггүй гэрээнээсээ салъя гэвэл тэр компанид 50 сая ам.доллар төлөх заалттай. Гэхдээ улс л юм чинь эндээс ямар нэгэн байдлаар гарах хэрэгтэй. Улсаас тэр төлбөрийг төлж гэрээгээ цуцлаад ашиггүйгээр нүүрсээ гаргадгийг зогсооё, илүү үнээр авах газруудад нүүрсээ заръя гэж ярьж шийдэж байгаа хэмээн ярьж байсан тэрээр гэрээгээ цуцлах замыг сонгоогүйг бид мэдэх билээ.
Учир нь Эрдэнэс Тавантолгойн үйл ажиллагааг бантан болгох үйл ажиллагаанд гар бие оролцсон, одоо ч оролцож байгаа хүмүүсийн нэг болох Н.Алтанхуяг Тавантолгой ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар Засгийн газрын таван сайдаас бүрдсэн Ажлын хэсгийг ахлан ажиллаж байсан билээ. Тэрийг нь хэн хүнгүй мэдсээр атал Чалкогийн өрнөөс өөрийнхөө нэрийг цэвэрлэх гэж ядаж ирсэн нь үнэн. Ямартаа л сайд асан Ц.Нямдорж “Чалко”-той гэрээ байгуулж мөнгө авах ажиллагаа явагдах үед Н.Алтанхуяг ажлын хэсгийг ахалж байсан, С.Баярцогт Сангийн сайдын хувиар тэр мөнгийг төвлөрүүлсэн гэдгийг тодхон санаж байгаагаа хэлж ярьж сууна. Тэгтэл нөгөө нөхдүүд нь худлаа дүр эсгээд хуудууг өөрсдөөсөө түлхээд байгаа нь утгагүй юм хэмээж байгаа.
Мөн Ч.Сайханбилэг гишүүн “Чалкотой байгуулсан гэрээг харахаар гэрээ байгуулсан хүмүүсийн дагзанд буу тулгаж байгаад гарын үсэг зуруулсан юм болов уу, эсвэл хэн нэгний эрх ашиг орчихсон юм болов уу гэж харагдахаар байгаа юм. Нүүрсний үнэ зах зээлд 110 ам.доллар байхад 70 ам.доллар, нүүрс 70 ам.доллар болоход 53 ам.доллараар өгнө гээд гэрээлчихсэн. Хоёрдугаарт, зүүн цанхиас гарсан нүүрснийхээ 80 хувийг нийлүүлдэг болсон. Тэгэхээр Тавантолгой ажиллаад хэрэг байна уу гэж бодохоор.” хэмээн хэлж байсан удаатай. Ингэж ярьсан түүнээс тэгээд тэр алдаатай, асуудалтай гэрээг чинь хамтарсан засгийн газрын үед хийсэн биз дээ гэсэн агуулгатай асуултыг тавихад “-Гэрээ гэдэг хоёр талын эрх ашиг байдаг. Хоёр талын эрх ашиг хангагдаж байж хүчин төгөлдөг гэж үздэг. Тэгвэл энэ гэрээ нэг талыг хэтэрхий их барьсан юм. Улс орны эрх ашгийг хохироосон гэрээнүүд манайд хэрэггүй л дээ.” гэж байр сууриа илэрхийлж байв.
Энэ өр ширийн асуудлыг ийн өгүүлэхийн учир нь манай нөхдүүд чардайгаад чардайгаад дарж дийлэхгүй арвандөрвөн онтой золгоод байна. Энэ онд Зүүн Цанхийн уурхайгаас зургаан сая тонн нүүрс олборлохоор төлөвлөсөн ч, долдугаар сард дөнгөж 834.3 мянган тонн нүүрс олборлосноос, 372.3 мянган тонныг экспортолсон бол Баруун Цанхийн уурхайгаас 2.5 сая тонн нүүрс олборлохоор төлөвлөснөөс 128.6 мянган тонныг олборлосон байр байдалтай сууж байгаа хэрнээ Чалкогийн өрийн үлдэгдэл 170 сая долларыг энэ ондоо багтаагаад нүүрсээрээ төлчихнө гэж том дуугарцгаагаад байсан нь биеллээ олсонгүй. Өрийг тэглэхийн тулд 3.6 сая тонн нүүрс нийлүүлвэл болчихоор тооцоо гарсан ч, болоогүй л байна. Уул уурхайн сайд мэдэгдэхдээ “Эрдэнэс Тавантолгой” компани өр ширээ дарж, зөв гарцаа олохын тулд Баруун Цанхийн олборлолтыг эхлүүлэх нь гол чухал гээд байсан ч, 481 сая ам.долларын зээл тавьсан, үүнээсээ Хүний хөгжил санд 418 тэрбум буюу бараг хагас их наяд төгрөг төвлөрүүлсэн “Эрдэнэс Тавантолгой” компани өндийж босч чадаагүй л арвандөрвөн онтой золголоо. Хагас их наядын өр тавьсан Ажлын хэсгийн ахлагч бүх бурууг бусад руу чихээд, хөгжилтэйгөөр мишээсээр шинэ онтой золгов.
Б.Итгэлт

Сэтгэгдэл ( 3 )
Eedlehgyi eriin tylam bodbol bidnii telee er hiisen gej hosgoryylah baih daa!!!cham sig teneg er hydlaa hyzdagaan bolij ard oloniihoo teleenee syydalaan eer chadah hymyyst tabij egsen bol ner chini zeber baih bailaa!odoo yay geheb dee?chinii yiliin yr chini chamaig baigaa chagt Mongol hezeech eedlehgyi dee?tanai ardchilsan nam bol ernees hezeech garch chadahgyi mengenii boolyyd abilgagch adgiin saarnyyd?....hol yabahgyi nohoin gelegnyyd!!!!!
Шинэчилсэн нэртэй засгийн газрын Дэнзэнгүүдийн нэг ахлах марзан Дэнзэн гэдэг нь ээ гэж
jijig taban tolgoin uurkhaig AN anjnai hubidaa abaad zobkhon nam oortoo zarcuulaj baigaag boliulaj toriin omziin 51iig hergui ezemshij baigaa gemt hereg bishuu