УИХ-ын эрхмүүд гэж ажилдаа ирэх дургүй хэрнээ гишүүн байх дуртай хэдэн нөхөд байна. Ирц бүрдүүлдэггүй ажил хийх дургүй гишүүдэд арга хэмжээ авахаар хурууны хээгээр ажлын цагийг нь бүртгэх хүртэлх арга хэмжээг ярьсан. Шинэ жилийн баярыг тохиолдуулан нөгөө эрхэмүүд маань бас л ажилдаа ирсэнгүй нэг долоо хоногийг өнгөрөөлөө. Хувийн хэвшилд ажиллаж цөөн хэдэн төгрөгний цалингаараа амьдардаг иргэдээс бүх нийтийн амралтын өдрөөр ч амарч чадалгүй хоногийн хоолныхоо төлөө ажиллаж байгаа олон хүн бий. Гэтэл ажил нь багадаж, амралт зугаа цэнгэлдээ бялуурсан аз жаргалтай хүмүүс бол Монголд УИХ-ын гишүүд л байна.
Шинэ жилээр далимдуулаад парламент энэ долоо хоногт ажилласангүй. Олонх нь гадаадад амарч, дотооддоо байгаа нь цэвэр агаар салхи амьсгалж, өөрийгөө хайрлан цэнгүүлж яваа сурагтай. Эрхмүүд эзгүй хойгуур УИХ-ын дарга, хуруу дарам давхар дээлтнүүд гишүүдийг орлож, хуулийн төсөл өргөн мэдүүлж нэг өдрийг өнгөрүүллээ.
Тодруулбал,..."Ир ир гэж Тамгын газраас шаардана, Ирц ирц гэж сонин хэвлэлээр шаагина, Энэ бол 76 та бидний амьдрал" хэмээн "Люмино" хамтлагийн "Намайг дагаад цэнгэ" дууны аянд танхимын 76 гишүүндээ хандан дуу зохиож, шинэ жил дээрээ дуулж шоу тэсэлсэн бичлэг нь тэднийг ямархуу байгааг илчлээд өгсөн юм.
Энэ долоо хоногт хуралдах байсан бүлгийн хуралдаан, ажлын хэсгийн хуралдаан, Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанууд бүгд хойшилсон. Ирэх долоо хоногт дахиад хойшилж, цагаан сар болчих вий дээ. Үнэндээ бол УИХ өнгөрсөн арваннэгдүгээр сарын 15-нд Монгол Улсын 2014 оны нэгдсэн төсөв, 2014 оны мөнгөний бодлогыг баталснаас хойш бүрэн бүрэлдэхүүнээрээ хуулийн төсөл хэлэлцсэн тохиолдол бараг байхгүй. Ганцхан удаа гишүүдийн ирц 100 хувь бүрдэж их амжилт тогтоосон. Тэр чухал өдөр нь Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарыг огцруулахтай холбоотой асуудал байсан юм.
УИХ дахь намын бүлгүүд, бие даагчид бүгд ирцээ бүрэн бүрдүүлж, сөрөг хүчин сайдуудыг унагахыг хичээж, олонхи нь тэднийг албан тушаалд нь үлдээхийг мөрөөдөж зуун хувь цугласан нь энэ. Тиймдээ ч аль аль талаасаа хичээл зүтгэл гарган чармайн хэлэлцсэн асуудал байлаа.
Үүнээс өөрөөр нэг ч удаа чуулганы ирц 100 хувь хүрсэн удаагүй. УИХ-аар хуулийн төслийг хэлэлцэж байгаа тохиолдолд гишүүдийн ирц хамгийн багадаа 39-д хүрсэн байх ёстой юм. Гэвч арван хэдэн гишүүнтэйгээр хуулийн төсөл хэлэлцэж, байнгын хороонд шилжүүлдэг тохиолдол олон.
Шинэ оны өмнөхөн УИХ-аар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдэх болоход 10-аад гишүүн оролцож, нэг гишүүн 2-3 кноп дарж байж төслийг хэлэлцэх боломжтой болгосон. Ийм маягаар өнгөрсөн долоо хоногт ажил хийсэн болж халтуурдсан эрхэм түшээд шинэ жилийг ихэд зугаатай сайхан тэмдэглэхээр хилийн дээс алхацгаасан бололтой.
Эрхмүүд харийн оронд цэнгэхээр явсан хойгуур УИХ-ын эмэгтэй гишүүд шинэ жилийн баяраар жинхэнэ цэнгэн хөгжилджээ. “Люмино” хамтлагийн “Намайг дагаад цэнгэ” дууны аянд тааруулж үглэж байна. “Ир ир гэж Тамгын газраас шаардана, Ирц ирц гэж сонин хэвлэлээр шаагина” гэж ирээд л УИХ-ын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл, УИХ-ын гишүүн С.Одонтуяа тэргүүтнүүд үглэж цэнгэж дуулахдаа хошин урлагийн акулуудаас дутахгүй л гэнэ шүү. Тэд энэ 76 эх орны амьдрал, та бидний амьдрал гээд л... Баяр наадам гэдгийг бие сэтгэлээрээ мэдэрсэн ганган эмэгтэй гишүүдийн алжаал тайлагдсан байхдаа. Ажилаа яаж хийхийг нь л харах үлдлээ. Цэнгэн хөгжилдөж эрч хүч авсан бүсгүйчүүд эх орны амьдралыг өөд нь татна л гэнэ шүү...Хурууны хээгээр бүртгэдэг системд шилжих тухай асуудал бөөн хэрүүл болоод байсан эл асуудлыг эмэгтэй гишүүд нь доог тохуу болгож байна. Хошин урлагынхны хийдэг үзүүлбэрийг УИХ-ын гишүүд өөрсдөө амьдруулдаг болждээ. Эх орны маань Парламент ирцээ бүрдүүлдэггүй байсан бол одоо бүр ч эвгүй болж дээ.

Сэтгэгдэл ( 1 )
Emegtei gishuudiig demjij bn. Setguulch mini uur shuumjlexuchuun xumuus bn yalanguya ter xuraldsaa irdeggyi gishuudiig ner ustai nibichij bai yagaad irdeggyig asuuj bai jooxon ajil xiij yum bichij baiSetguulch nar neg medeeg neex surtei bolgoj esvel jaaxan uurchleed bicheed baix yum. Jaaxan ch gesen ajil xiij bayjuulj baij bichildee