МАН-ын бүлэг өнөөдөр хуралдана. Олон ч чухал асуудал хэлэлцэх юм билээ. Үүн дотор мэдээж Засгийн газарт хариуцлага тооцох хэлэлцүүлэг орно. Оны өмнөхөн тэд Өвлийн өвгөнөөр үг дайлгасан. Дайврын ихэнх нь Засгийн газар хариуцлагаа хүлээ гэсэн утгатай.
Тэгэхээр он гарснаас хойш анх удаа хуралдаж байгаа бүлэгт хэлэлцэх зүйл арвин байгаа нь ойлгомжтой. Тэдний хувьд нэн түрүүнд Шинэчлэлийн Засгийн газар Монгол Улсын нэрийг барьж өр тавихаа боль гэж шаардана. Яагаад гэвэл бондын болон бусад өрүүд нийлээд 9.8 их наяд төгрөг болжээ. “Чингэс” болон “Самурай” бонд, Хөгжлийн банкны өр, бас бус жижиг сажиг зээл нийлээд ийм хэмжээнд хүрсэн байна. МАН-ын энэ өртэй холбогдуулан Оюу Толгойн асуудлаар Засгийн газарт асуулга тавина гэсэн.
Дараагийн дугаарт төсвийн орлогыг тасалдуулахгүй байх аргын тухай асуулт гарна. Яагаад гэвэл олон улсын зах зээл дэх түүхий эдийн ханш тогтворгүй болж, Монгол Улсад орж ирэх орлого тэр хэрээр хумигдах нь тодорхой болсон. Одоо яаж төсвөө хэвийн байлгах вэ, эгзэгтэй байдлын үед авах арга хэмжээ хаа байна гэж Засгийн газрыг шантаажлах нь сөрөг хүчний үүрэг.
Өнөөдөр хэлэлцэх асуудал нь нэг иймэрхүү. Гэхдээ МАН яагаад ийм байдалд оров. Сөрөг хүчний байр суурийг чанга зарлаж ч чадахгүй байгаа энэ намд үнэндээ идэвхтэй үйл ажиллагаа л дутаж байгаа.
Үнэндээ 2012 оны сонгуулиас хойш сөрөг хүчний байр суурь байгаагүй. Зүгээр л төр болохгүй байна, Засгийн газар буруутай гэсэн гомдлол урссаар өнөөдрийг хүрсэн. Харин саяхнаас тэд энэ байдлаа эргэн харж, Засгийн газартай нэгийгээ үзэхээр шийдэв бололтой.
Д.Маргад

Сэтгэгдэл ( 4 )
зарим хүмүүс юуч мэдэдгүй юумуу 1996-2000 н оны хооронд ардчилсан нам засгийн эрх бариж байхдаа монголийг элгээр нь хэвтүүлсэн төсвийн байгууллаг нь цалингаа өгч чадахгүй үнхээр хүндрүүлсэн харин өөрсдөө монголийн бүх үйлдвэрийг хувчилал нэрээр авцгаасан дөрвөн засагаа унгаж ардчилалийн алтан хараацай Зоргийг алж эрх мэдлийн төлөө тэмцэлдэж байснаас монголийн төлөө ажил хийгээгүй төрийг жинхэн утгаар нь дампууруулсан харин энэ муу хэлээд байгаа Энхбаяр чиньгарч ирээд овоо өдий зэрэгт хурэгсэн хүн шүү
та нарын хийсэн муу муухай бүхнийг засах гэж үйлээ үзэж бна газрын наймаа тендерийн будлиан эрдэнэт миат татвар гааль аалзны тор мэт хэрсэн блаа
Yag zuz....Unen mun ilre tsag bolson.Dundaj amidraltai humuus dooshoo unaad bna....Uls ezen alga,,,Elbegdorj yarihdaa barag nylah huuhed uuruu buh yumig shiiddeg bolno geh yum...Bid myanga erh chuluutei geed hogon deerees hooloo huvtsasaa olj bgaa hun tendees myanga erh chuluug edelj Deeduuld heleed yah yum be???
jinger nokhoi khutsaji jingiin tsuwaa yawji baina .sawaaguy nokhoi sarand khutsna